x

Дархан цаазат Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллалаа.

Энэ төв байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэн ховор амьтан ургамал хамгаалах, хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус төвийнхэн Богдхан уулын дархан цаазат газартай хамтран судалгаа, шинжилгээ хийж дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул болох Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэсэн байгаагаа Хотын захирагч С.Амарсайханд юун түрүүнд танилцууллаа.

Мөн Монгол-Кувейтын судалгааны төвийнхэн Кувейтын Шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран ажиллахаар бэлтгэж байгаа бөгөөд бодитой судалгаанд, тэр дундаа цөлжилт, ундны усны асуудалд анхаарч ажиллавал Кувейтын сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт хурдацтай тархаж байгаа ч тодорхой бодлого гаргахгүй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулж хэлээд, монголын хөрсөнд тохирсон бордоо, технологийг нэгдсэн бодлогод зангидах, энэ төвийн үйл ажиллагаанд тулгуурлан судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэх шаардлагатай гэсэн юм.

Мөн “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого баримт, бичгийг танилцууллаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, баримт бичиг гаргахын тулд гурван жилийн өмнөөс судалгааг эхлүүлсэн бөгөөд Монгол орноор 60-80 мянган км аялж, хаана, ямар асуудал байгааг нэг бүрчлэн тэмдэглэсэн байна. Мөн өргөн, уудам газар нутагтай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд авто зам, агаарын тээвэр болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүсчилсэн байдлаар буюу жишээ нь, босоо тэнхлэгийн дагуу Баянхонгороос-Архангай-Өмнөговь гэсэн маршрут гаргах боломжтой юм байна. Ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын маршрут өөрчлөгдөж, илүү олон зүйлийг үзэж, харах боломжтой болно зэрэг олон асуудлыг танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (66.181.188.143)
    Amarsaihan guai ooroo baigali suitgegch
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 20 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 28 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 37 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 7 цаг 47 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 8 цаг 3 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 8 цаг 8 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 16 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 25 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 38 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top