x

"Багшийн хөгжлийн академи" хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш Нарын Холбооноос “Багшийн хөгжлийн академи”-ийг  энэ сарын 26-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Нийслэл,  дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдана.

Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгодог хөгжлийн цогц арга хэмжээ юм.

МЗБНХ-ноос “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй  21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын Залуу багш нарын холбоо /YES!Mongolia/ нь Олон Улсын Багш нарын холбоо /NAFSA/-ны жинхэнэ гишүүн бөгөөд Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн Боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажиллаж байна. Тус холбоо нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй ба 25000 гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний Төрийн бус байгууллага юм.

Холбооны эрхэм зорилго нь залуу багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд багш мэргэжлийг сурталчлах, багш нарын идэвх оролцооны тусламжтайгаар нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, багшийн нийгмийн болон хөгжлийн асуудлыг төр, олон нийтийн анхааралд хүргэж, шийдлийн гарцыг эрэлхийлж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцоход оршдог.

Монголын Залуу багш нарын холбооны үйл ажиллагаа нь:

Багш сурган хүмүүжүүлэгчид сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө бие дааж, үр дүнтэй зохион байгуулах, хийж бүтээснийхээ хэрээр нийгмийн баялгаас хүртэх нөхцөлийн бүрдүүлэх, иргэний болон улс төр, мэргэжлийн эрхээ эдлэн үүргээ биелүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх,

Сурган хүмүүжүүлэх ажилдаа мэргэшин дадлагажиж, мэдлэг боловсролоо ахиулах, ерөнхий соёлын төвшнөө дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх, авьяас билгээ хөгжүүлэхэд нь туслах,

Багш сурган хүмүүжүүлэгчдийн оюуны бүтээлийг үнэлэн нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах,

Монголын залуу багш нарыг ардынхаа өв уламжлалыг түшсэн сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэхэд бүтээлчээр хандаж, оролцоог нь дэмжих,

Үндэсний бичиг хэл соёлоо дээдлэх, түгээж дэлгэрүүлэх өсвөр үедээ Монгол зан заншлаа өвлүүлэх, эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сайн үйлсийг бүх талаар манлайлан уламжлуулахад чиглэдэг.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон ажлуудаас дурдахад:

  • 2015.04 сар Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан.

  • 2015.09 сар Их Британийн сургалт судалгаа, консалтингийн ТОП50 байгууллагын нэг “Вишн Фактор” сургалтын төвтэй хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг тэтгэлэгтэйгээр 10 удаа зохион байгуулж дүүрэг, аймгуудын төлөөлөл болсон 500 гаруй багшийг хамруулсан.

  • 2015.10 сар “Багш нараа сонсъё хэлэлцүүлэг”-ийг 5 аймаг, нийслэлийн 9 дүүргүүдэд зохион байгуулсан.

  • 2016.03 сар “1000 багшийн уулзалт” зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулж уулзалтаас гарсан санаачлагыг уриалга болгож 2016 оны сонгуульд оролцсон томоохон дөрвөн нам эвслийн дарга нарт хүргүүлсэн. Үүний үр дүнд тус уриалгууд нь Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон болно.

  • 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагааг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.

  • 2016.12 сар 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагааг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.

  • 2017.05 сар Багшийн хөгжлийн форум НИТХ, НЗДТГ, НБГ-тай тус тус хамтран зохион байгуулсан

  • 2018 03 сар Багшийн хөгжлийн академи- 2018 арга хэмжээ

  • 2018 12 сар Монголын залуу багш нарын тэргүүн дээд шагнал гардуулах “Оюуны элч-2019” ёслолын ажиллагаа зэрэг үйл ажиллагааг зохион явуулаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 9 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 12 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 13 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 14 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 15 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 17 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 18 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 21 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 28 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 38 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 40 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 21 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 23 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 37 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 39 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 40 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 41 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 6 цаг 48 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 6 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top