2018 оны 4-р сарын 20-ны өдөр Манай хүрээлэнд ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Цахар судлалын нийгэмлэгийн захирал Түвшинжаргал тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч нар ирж хамтарсан судалгаа хийх талаар санамж бичиг байгууллаа. Өмнө нь энэхүү Цахар судлалын нийгэмлэгийн төлөөлөгч нар 2018 оны 4-р сарын 13-ны өдөр манай хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийх талаар санал солилцож байсан билээ. Энэ удаад санамж бичиг байгуулахад Өвөрмонголын талаас Цахар судлалын нийгэмлэгийн захирал Түвшинжаргал, Цахар судлалын нийгэмлэгийн дэд захирал Гантөмөр, нарийн бичгийн дарга эрдэмт нар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Хишигт, доктор Н.Ганбат, Бүс нутаг ба орчин үеийн салбарын эрхлэгч Г. Мягмарсамбуу нар оролцлоо.
ӨМӨЗО-ны Цахар судлалын нийгэмлэгтэй хамтарсан судалгаа хийхээр боллоо

Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.