x

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт

Спойлероос болгоомжил!

Нийт найман жилийн турш үргэлжилж, дэлхий нийтийг байлдан дагуулж, олон сая үнэнч үзэгчидтэй болсон "HBO" телевизийн алдарт цуврал "Game of Thrones" албан ёсоор төгслөө. Цувралын төгсгөл олон сая шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгосон нь цувралын үзэгч, фенүүд анги бүр дээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж төгсгөлийн бүлгийг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж эхэлснээс бэлхэн харагдана. Үүний бас нэгэн чухал шалтгаан нь цувралын продюсерууд олон асуултыг хариултгүй үлдээсэн явдал юм. Бид төгсгөлийн ангийг эргэн харж, хариултгүй үлдсэн асуултуудад үнэнч үзэгчдийн дэвшүүлсэн хамгийн бодит таамгуудыг хүргэж байна.

Дрогон луу Дейенерис Таргариеныг хаашаа авч одсон бэ?

Дээр дурдсанчлан цувралын төгсгөл хүн бүрийн сэтгэлд хүрээгүй. Үүний хамгийн гол шалтгаан бол мэдээж хэрэг Дейенерис Таргариены үхэл. Луугийн эх Долоон хаант улсад ноёрхлоо тогтоож, олон хүний амьдралыг сүйтгэхээс нь өмнө түүний хайрт залуу, гол өрсөлдөгч ба зээ дүү нь хутгалж хөнөөдөг. Үүний дараа Дейенерисийн луу Дрогон уурсаж, эргэн тойрны бүх зүйл, тэр дундаа "Төмөр Сэнтийг" галаар шатаасныхаа дараа (мэдээж Жоноос бусдыг нь) "эхийнхээ" биеийг алс холд авч одон нисэж байгаа нь харагддаг. Тэгвэл хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн эх хүүгийн хагацлын дараа Дрогон яг хаашаа, ямар зорилгоор нисэн одож байгаа талаар маш том асуултын тэмдэг үлдсэн юм. Кинонд Бага зөвлөлийн үеэр Сэмвелл Тарли Дрогон хамгийн сүүлд Дорно зүг рүү нисэж байсныг харсан гэж хэлмэгц Бронн түүний үгийг таслан "Эндээс холдох тусмаа сайн" хэмээн хэлдэг. Мөн энэ үед Бран Старк "Магадгүй би түүнийг олж чадах байх" гэсэн нь түүнийг Гурван нүдэт хэрээний хүч чадлаа ашиглан лууны байршлыг тогтооно гэдгийг илтгэж байгаа юм. Цувралд ийнхүү Дрогон хамгийн сүүлчийн удаа дурдагддаг.

Харин энэ үеэр шүтэн бишрэгчид өөрсдийн гэсэн таамгаа дэвшүүлж эхлээд байна. Үүнээс хамгийн бодит, боломжтой хувилбар нь Эссос дахь Эртний Валирия хот (Сэмийн хэлснээр Вестеросоос Дорно зүгт оршдог) буюу Дэнигийн өвөг эцгийн төрөлх нутаг руу аваачсан гэх таамаг юм. Эртний Валирия нь Таргариен удмын төрөлх нутаг бөгөөд цувралын үйл явдлаас олон зууны өмнө мөхсөн хэмээн гардаг. Хэрэв та санаж байвал цувралын тавдугаар улиралд Тирион Ланнистер, Жора Мормонт нар Мирин хүрэх замдаа сөнөсөн хотоор дамжин гардаг шүү дээ. Мөн Дейенерис Таргариен гуравдугаар бүлэгт Валириан бол түүний унаган хэл хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр энэхүү учир битүүлэг хот нь Луугийн эхийг нутаглуулсан газар байх өндөр магадлалтай.

Хаадын тоглоом үнэн хэрэгтээ Бран Старкийн тоглоом байсан уу?

Олон жилийн турш үргэлжилсэн хуйвалдаан, цуст аллага, далд явуулгаас бүрдсэн "Төмөр Сэнтийн" төлөөх тэмцэл санаанд оромгүй байдлаар төгссөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүний хамгийн гол шалтгаануудын нэг нь Бран Старк Зургаан улсын (Тийм ээ, та зөв сонссон) эзэн хаан болсон явдал байлаа. Бран Гурван нүдэт хэрээ болсныхоо дараа өнгөрсөн, одоо, бас заримдаа ирээдүй цагийн бүх үйл явдлыг харж, ямар ч хүн, амьтны биед орж чаддаг супер хүчтэй болсон. Тэгвэл тэр бүхнийг мэдэж байсан хэдий ч сүйрлийг зогсоож, олон сая хүнийг аврахын тулд хуруугаа ч хөдөлгөөгүй. Мөн тэрээр Дейенерисийг "Галзуу хатан" болон хувирахыг тооцоолсон учраас Жоны жинхэнэ гарал үүслийг илчилсэн. Ингээд ч зогсохгүй анхнаасаа хэзээ ч Винтерфеллийн Лорд болохгүй "Би бол Гурван нүдэт хэрээ" гэж хэлдэг байсан атлаа Тирион Ланнистер түүнээс хаан болох хүсэлтэй эсэхийг нь асуутал "Би яагаад өдий хүртэл энэ замыг туулж ирсэн гэж бодож байна?" хэмээн ямар нэг сэтгэл хөдлөлгүй хариулж, шууд хаан болж, хүн бүхнийг цочирдуулдаг. Тэгэхээр тэрхүү хүн бүхнийг нэвт шувт хардаг жихүүцэм харцны цаана хаан болох далд зорилготой, сод ухаантан нуугдаж байсан уу? Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй, хорхойд хоргүй хүү үнэндээ хүн бүхнийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг утсан хүүхэлдэйн мастер байх өндөр магадлалтай болж байна.

Шөнийн харуулууд яагаад одоо хүртэл оршин тогтнож байна вэ?

Жон Сноу ард түмнийг хамгаалахын тулд хайрт Дейенерис Таргариеныг хөнөөж, гэмт үйлдлийнхээ төлөө Саарал Өт-ийн тушаалаар эсвэл Тирион Ланнистерын ятгалгаар Хана руу цөллөгдөж, дахин шөнийн харуул болдог. Гэхдээ бүх зүйл дууссан. Серси Ланнистер, Дейенерис Таргариен, мөн хамгийн чухал нь Шөнийн хаан үхдэлүүдийн армитайгаа ялагдаж Долоон Хаант улсын иргэд дарангуйлал, үхлийн аюулаас аврагдсан. Үүнээс гадна Вестерос ч Зэрлэгүүдтэй эв найрамдалтай амьдрах болсон. Тэгвэл одоо Шөнийн харуулууд оршин тогтнох ямар шалтгаан байна вэ? Жон Хана руу очоод цаашид юу хийж амьдрах вэ? Бас тэр цувралын төгсгөлд Зэрлэгүүдтэй нэгдэв үү? Эдгээр асуултын хариуг продюсерууд бидэнд дахиад л өгсөнгүй. Магадгүй Бран Хананы цаана дахин өөр аймшигт мангасууд нуугдаж байгааг олж харсан байх магадлалтай л юм. Ямартаа ч бид Жорж Р.Р. Мартин номоо бичиж дуустал энэ бүх асуултын хариуг олж мэдэхгүй нь тодорхой.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 7 цаг 25 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 7 цаг 30 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 9 цаг 13 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 9 цаг 27 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 10 цаг 32 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 11 цаг 19 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 11 цаг 37 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 13 цаг 42 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 15 цаг 26 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 15 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 18 цаг 35 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 18 цаг 46 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 19 цаг 2 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 19 цаг 14 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 19 цаг 20 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 19 цаг 26 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цаг 30 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top