x

Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ

Төрийн байгууллагын машины улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй болгох ажил өнгөрсөн онд эхэлсэн.

АТҮТ-өөс мэдээлснээр уг ажлын гүйцэтгэл 45 хувьд хүрчээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй 8,100 тээврийн хэрэгсэл улсын дугаарын дэвсгэр өнгийг солиулж, цэнхэр болгожээ. Эдгээрээс ачааны машин 1,406, автобус 1,657, суудлын машин 3,413, механизм 290 байна.

ЗТХЯ-наас “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй” гэж мэдээлсэн.

Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэгджээ. Статистик мэдээллээр манай улсад дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн, уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй байна.

Харин 600 орчим эко буюу цахилгаан машиных ногоон, нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 47 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 48 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 51 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 52 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 54 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 55 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 4 цаг 57 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 4 цаг 59 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 5 цаг 2 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 5 цаг 3 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 10 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 11 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 12 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 13 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 15 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 17 мин Хашима – Японы мартагдсан вант улс 9 цаг 0 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 9 цаг 4 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 9 цаг 5 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 9 цаг 8 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top