x

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийг бүртгэж байна

Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ.  Элсэлтийг  2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур  дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн  бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар

  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно.

Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн  Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох  1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн https://parent.esis.edu.mn  системээр зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн хувьд цахимаар илгээсэн хүсэлтийг Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх, асран хамгаалагчдад бүртгүүлсэн https://parent.esis.edu.mn систем болон утсаар мэдэгдэнэ.

Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд хамран сургах тойргийн сургууль дээрээ эцэг эх, асран хамгаалагч нар нь  өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг анхаарна уу.

Нэгдүгээр ангид орох 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.

Харин 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 8 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 11 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 12 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 13 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 14 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 16 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 17 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 20 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 27 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 37 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 39 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 20 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 22 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 36 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 38 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 39 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 40 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 6 цаг 47 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 6 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top