x

Нийслэлийн 28 дугаар сургууль шинэ байртай болох шаардлагатай гэв

ЗГХЭГД, сайд Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар нийслийн 28 дугаар сургуультай өнөөдөр танилцлаа.

Сургуулийн захирал Ц.Манахүү болон багш, менежерүүдийн танилцуулснаар тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байр дүүргийн хэмжээнд хамгийн өндөр буюу 60 шахам жил болж хэт хуучирсан аж. Жил бүр жижиг засвар хийдэг ч цахилгаан, сангийн асуудал нь бэрхшээлтэй хэвээр үлддэг байна. Тиймээс барилгын томоохон хэмжээний их засвар, цаашлаад 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай болох шаардлагатай гэдгийг хэлж байв.

Сургуулийн хашаа баруун болон зүүн талаараа автомашины шороон замтай нь сурагч, эцэг, эхчүүд, “School Police”-ийн эргүүл байнгын анхааралтай байж, осол гэмтлээс сэргийлэх шаардлагатай нөхцөл байдалтай ажээ.

Сайд нар тус сургуулийн хэд хэдэн ангиар орж, хичээл сургалтын явцтай танилцлаа. Багш С.Дэмбэрэлмаа 12 дугаар ангид англи хэл, багш Г.Хишигсайхан 10а ангид биологи, багш Х.Тунгалаг 10д ангид физикийн хичээл зааж байв. Сурагчдын 40-50 хувь нь сурах бичигтэй байна. Сурах бичгийн хувьд бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж, үлдсэн 60 хувийг өөрсдөө худалдан авахаар зохицуулсан байдаг. Бодит байдал дээр зах зээлд нийлүүлж буй сурах бичгийн 16.5 хувь л борлуулагддаг байна. Тиймээс хоёр сурагч тутмын нэг нь сурах бичгээр бүрэн хангагдаж чадахгүй байгаа юм. Салбарын яам цаашид сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Баянгол дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдийг хамран сургадаг тус сургуулийн 71 бүлэгт 2600 гаруй сурагч суралцаж, 150 багш, ажилтантай боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 4 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 7 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 8 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 9 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 10 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 12 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 13 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 16 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 23 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 33 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 35 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 16 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 18 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 32 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 34 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 35 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 36 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 6 цаг 43 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 6 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top