x

Монгол улсын Консерваторийн байрны өргөтгөлийг ирэх онд шийдвэрлэнэ

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Монгол Улсын Консерватори /Хөгжмийн дээд боловсролын байгууллага/-тай өнөөдөр танилцах үеэрээ дотуур байрны барилга болон сургалтын хэрэглэгдэхүүний төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзлээ. 

1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд ангилал ахиулж, Консерватори болгосон юм.

Бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй дээд сургууль болгох ажлын хүрээнд хийсэн ажлуудаа захирал Ц.Пүрэвхүү, дэд захирал Ш.Ариунаа нар танилцуулж, бүрэлдэхүүний дөрөв болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд уулзалтад оролцов.

Уулзалтын дараа Консерваторийн дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн зарим анги, бүжиг, тоглолтын танхимтай танилцлаа.

Консерваторийн хувьд корпус гурван байртай. Хичээлийн хуучин байр нь 1962 онд баригдсан бол сурагчдын байр, гал тогооны хэсэг нь 1967 онд ашиглалтад оржээ. Цаашид гал тогооны хэсгийг буулгаж, оронд нь Олон улсын циркийн сургууль болон сурагч, оюутнуудын дотуур байрны цогцолбор байгуулах ажлын зургаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн дотуур байранд 76 сурагч, оюутан амьдарч байна. Дотуур байрны нөхцөл муугаас гадна бүтэн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байгаа нь үнэхээр чамлалттай гэдгийг санхүүгийн ажилтнууд нь учирлаж байлаа.

Консерваторийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн нь хөгжмийн зэмсгүүд байдаг онцлогтой. Сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй байгаа нь анхаарах асуудлын нэг ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 3 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 3 цаг 58 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 4 цаг 6 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 12 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 4 цаг 46 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 5 цаг 18 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 8 цаг 40 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 8 цаг 53 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 9 цаг 2 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 9 цаг 18 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 9 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 10 цаг 8 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Өчигдөр 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Өчигдөр 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top