x

Японы тэтгэлэгт Судлаач оюутаны хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ

Япон улсын Засгийн газрын Судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл маргааш эхлэх гэж байна.

Бүртгэл 2019 оны 5-р сарын 8-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл нийт 3 өдөр 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы Төвд явагдана. (Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул аливаа асуудлаар Монгол-Японы төв болон бусад байгууллагад хандахгүй байхыг хүсье.)

1. Товч танилцуулга

Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоотой мэргэжлийн салбар байх бөгөөд Японд төгсөлтийн дараах сургалтын судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна.

Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургуульд* элсэн орох шалгалтад тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.

агистрантураас докторантурт элсэх, судлаачаас тухайн их сургуулийн магистрант буюу докторант болох зэрэг.

Тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сар бүр:  

143,000 иен /Судлаач/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/

Мөн сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийг Японы засгийн газар хариуцна.
Тэтгэлэг олгох хугацаа:

Сонсогч:

Хавраас эхлэх тохиолдолд 2 жил, намраас эхлэх бол 1 жил 6 сар

Магистрант, докторант:

Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа

2. Болзол, шалгуур

 Иргэншил:

 
Монгол Улсын иргэн байх.

Нас:

1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
/Анагаах (сувилагчаас бусад), мал эмнэлгийн чиглэлийн хувьд 2020 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 24 нас хүрсэн байх/

Боловсрол:

Бакалаврын зэрэгтэй, их сургуулиа төгссөнөөс хойш нийт 2-оос дээш жил ажилласан байх. Эсвэл магистрантур болон докторантурт суралцаж байгаа хүн. Докторын сургалтыг дүүргэсэн хүн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд бүртгэх боломжгүй.

Сурлагын дүн:

Голч дүн бүгд 3.5-аас дээш байх /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/.

Эрүүл мэндийн байдал:

Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.

Японд очих хугацаа:

2020 оны 4 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

Бусад нөхцөл:

  • Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол хамгийн сүүлийн тэтгэлэг авсан сарын дараа сарын 1-ний өдрөөс хойш 3 жил судалгааны ажил хийж байсан /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаныхаа дараа буцаж ирээд Монгол дахь сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй/.

     

  • Цэргийн албан хаагч биш байх.

  • Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаагүй, эсвэл суралцах нь тодорхой болоогүй байх.

  • Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг аваагүй буюу авах хүсэлт тавиагүй байх.

3. Бүртгэл

Хэзээ:

5 дугаар сарын 8-ны өдрөөс /Лхагва/ 10-ний өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд.
Хаана:

Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/

Бүрдүүлэх материал:

 

Бүрдүүлэх бичиг баримт

 

 

эх хувь

хуулбар

 

 (1)

Өргөдөл /эндээс татах/

1

2

 

 (3)

Судалгааны төлөвлөгөө /эндээс татах/

1

2

 

(4)

Бакалаврын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт
Докторын зэрэг горилогч
Магистрын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт
Энд "эх хувь" гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ

1

2

 

(5)

Бакалаврын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ
Докторын зэрэг горилогч
Магистрын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ
Энд "эх хувь" гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ

1

2

 

(6)

Төгссөн их, дээд сургуулийн захирал, эсвэл удирдагч багшаас өгсөн тодорхойлолт /эндээс татах/ /битүүмжилсэн дугтуйнд хийж өгөх шаардлагагүй/.

1

2

 

(8)

Дипломын ажил, диссертациийн хураангуй
/Зөвхөн бичсэн хүмүүст хамаарна/

1

2

 

(9)

Хэлний түвшинг гэрчлэх үнэмлэх/гэрчилгээ
/Зөвхөн шалгалт өгсөн хүмүүст хамаарна/

-

3

 

(10)

Ажлын газрын удирдах албан тушаалтнаас өгсөн тодорхойлолт /эндээс татах/ /Зөвхөн одоо ажиллаж буй хүмүүст хамаарна/

1

2

 

(11)

Суралцаж буй хүмүүс
Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/
Ажиллаж буй хүмүүс
Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/

1

2

 

-

Нийгмийн даатгалын дэвтэр эсвэл Нийгмийн даатгалын лавлагаа /Нийгмийн даатгалын лавлагаа өгөх бол сүүлийн 3 жилийн хуулга/

-

-

 

-

Иргэний үнэмлэх /Эх хувийг үзүүлэх/

-

-

 

 
Жич:

  • Бичгийн баруун дээд хэсэгт (1)~(11) хүртлэх холбогдох дугаарыг тэмдэглэж, дэс дараагаар дугтуйд хийж авчирна уу. (2) болон (7) гэсэн дугаар байхгүйг анхаарна уу. Бичиг баримтуудыг үдэхгүй, дугтуйг бүтүүмжлэхгүйгээр авчирна уу.

  • Дүнгийн болзлыг хангасан байх: Голч дүн, эсвэл голч оноог дүнгийн жагсаалтад тодорхой бичсэн байх бөгөөд голч дүн эсвэл голч оноог бичээгүй тохиолдолд бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

4. Шалгаруулалт
 
4.1. Бичиг баримтын шалгаруулалт
5 дугаар сарын 20-ны өдөр тэнцэгчдийг зарлана (Тус ЭСЯ-ны цахим хуудас)
 
4.2. Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад 
 тэнцэгчдээс авна)
2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /Ням/:
Англи хэл (10:40-11:40), Япон хэл (11:50-13:50)
Тэнцэгчдийг 6 дугаар сарын 24-ний өдөр зарлана (Тус ЭСЯ-ны цахим хуудас)
 
4.3. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгчдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур явагдах бөгөөд өдөр, цаг болон ярилцлага авах газрыг 6 дугаар сарын 24-ний өдөр бичгийн шалгалтын дүнгийн хамт зарлана.
 
4.4. Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтад тэнцэгчид элсэх хүсэлтэй сургуультайгаа өөрсдөө холбоо барьж, сонсогч эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна /энэ тухай тэнцэгсдэд дэлгэрэнгүй тайлбарлах болно/.
 
4.5. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана. Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт болон ярилцлагын дүнгээс гадна, Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ.

Жич: 

1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой:

http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1

2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 7 цаг 32 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 7 цаг 34 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 7 цаг 36 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 7 цаг 37 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 7 цаг 41 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 7 цаг 42 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 9 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 58 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 10 цаг 0 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 10 цаг 1 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 6 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 10 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 12 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 12 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 13 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 14 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 15 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 16 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 11 цаг 46 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 12 цаг 0 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top