x

Ё.Баатарбилэг: Ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Отгонтэнгэр их сургуульд ажиллах хуваарийнхаа үеэр урьдчилан мэдэгдэлгүйгээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуультай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав. 

Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 бүлэгт 490 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 11 бүлэгт суралцах төлөвтэй байгаа аж. Нэг ангид дундажаар 40 гаруй хүүхэд хичээллэж байна.

Багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг тодруулахад “Бид их хурлын уриалга, шийдвэрийг багш нартаа танилцуулсан. Багш нарыг хичээлээс гадуурх ажилд дайчлах, сурагчдыг улсын төрөлжсөн олимпиадаас бусад уралдаан, тэмцээнд албадан хамруулах явдлыг зогсоосон” гэж сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.

Гэрийн даалгаврын ачаалал сурагчдыг залхааж, ядрааж байгаа гэсэн судалгаа бий. Багш Я.Оджаргал гэрийн даалгаврыг бууруулсан, долоо хоногт ямар хэмжээний даалгавар өгөхөө сургалтын менежертэйгээ зөвлөдөг болсон гэсэн юм.

10е ангиар ороход түүхийн хичээлээр “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс” сэдвийг үзэж байлаа. Тус ангийнхан мэдээлэл зүй, англи хэл, технологи, зураг зүйн ном олдохгүй, гадуур худалдаанд 12-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэв. Сайд багш нарын өрөө, бага, дунд, ахлах ангиар орсны дараа хэлэхдээ, “Ялангуяа бага ангид яамнаас албан ёсоор зөвшөөрөөгүй нэмэлт ном хэрэглэж байгааг анзаарлаа. Эдгээр ном сурагчдад нэмэлт ачаа, хичээл, даалгаврын ачаалал үүсгэж байгаа юм биш биз. Зарим ангид дөрвөн жил хэрэглэсэн сурах бичиг байна. Энэ нь чанар, үзэмж, эрүүл ахуй талаасаа зохисгүй юм гэдгийг онцлоод ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна гэлээ.

Бага ангийн багш Л.Даваасүрэнгийн удирдсан ангийн хүүхдүүд сургуульд ороод юу сурснаа эцэг, эхчүүддээ тайлагнах өдөрлөгийн үеэр зочлов. Хүүхдүүд Төрийн шагналт Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглалыг бүрэн эхээр нь чээжилснээ уншиж өгсөнд сайд баяр хүргэж, амжилт хүсэв.

Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш багш, бага ангийн сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Тэрээр 48 дугаар сургуультай танилцсаныхаа дараа “Жижиг гэлтгүй, сургуулийн амьдрал, хүүхдийн орчинд засаж сайжруулах олон зүйл байгааг үе үе харж, ахиц өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаж явах ёстой. Өнөөдөр гэхэд энд технологийн хичээл, хими, физикийн лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж сайнгүй байгааг харлаа. Энгийн ангид биш технологийн танхимд орсноор хүүхдүүд техник, технологийн сэтгэлгээтэй, гарын дүйтэй, багаж, тоног төхөөрөмжтэй харилцах мэдэгдэхүүнтэй, аюулгүй ажиллагааны ойлголттой болно. Хими, физикийн хичээлийг туршилтгүйгээр ойлгоход бэрх. Тэгэхээр бодлогын түвшинд анхаарах ёстой юм байна, нийслэл, орон нутагтайгаа ч хамтрах хэрэгтэй юм байна” гэсэн юм.

48 дугаар сургуулийн хувьд энэ оны зургадугаар сард шинэ спортын заалтай болно гэсэн хүлээлттэй, барилгын ажил нь ид өрнөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 15 бүлэг буюу 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. 21 дүгээр сургуулийн өргөтгөл энэ зундаа ашиглалтад орсноор 48 дугаар сургуулийн ачаалал, анги танхимын хүрэлцээ хэвийн байдалдаа орох аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 7 цаг 29 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 7 цаг 31 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 7 цаг 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 7 цаг 34 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 7 цаг 38 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 7 цаг 39 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 9 цаг 46 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 55 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 9 цаг 57 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 9 цаг 58 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 3 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 7 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 8 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 9 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 10 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 11 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 11 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 12 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 11 цаг 43 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 11 цаг 57 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top