x

Яагаад үзсэн киногоо дахин үзэж, уншсан номoo ахин унших хэрэгтэй вэ?

Хүүхдүүдээс суралцацгаая!

"Үзэх шинэ кино олдохгүй байна", "Үзсэн киногоо дахиж үзэх нь уйтгартай" гэж хэлэх бүртээ бид маш том таашаалаас татгалзаж байгаагаа ухаардаггүй. Үүнийг батлахаар Чикагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тодруулбал тэд Чикагогийн шинжлэх ухааны музейд ирсэн хүмүүсийн дунд туршилт явуулсан байна. Эрдэмтэд арга хэмжээнд ирсэн хүмүүсээс үзэсгэлэнг хоёр дах удаагаа үзэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуусан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь үзэсгэлэнг дахин үзэх нь сонирхолгүй байх болно хэмээн хариулжээ.

Гэсэн хэдий ч зарим хүмүүс эрдэмтдийн хүсэлтээр музейд дахин ирж уран бүтээлүүдийг үзсэн бөгөөд үр дүнд нь яг анх удаа үзсэн мэт өндрөөр үнэлж чадсан байна.

Энэ үр дүнгийн талаар судалгааны багийн ахлагч Эд О'Брайан "Хүмүүст анх ирэхэд үзэсгэлэн хэт том санагдаж байсан бол хоёр дах удаа үзэхэд тийм ч хүндрэлтэй санагдаагүй байх. Эсвэл тэд хоёр дах удаа өмнө нь анзаараагүй орхисон деталиудыг олж харсан байх магадлалтай" хэмээн хэлжээ. Яг ийм үр дүн хүүхдүүдийн дунд ажиглагддаг гэдгийг эрдэмтэн нэмж дурдсан юм. Тодруулбал хүүхдүүд нэг үзсэн кино эсвэл уншсан номоо огт уйдалгүй ахин дахин үзэж, унших дуртай байдаг.

Өөр нэгэн судалгааны баг сайн дураараа туршилтад хамрагдагчдаас шинээр гарч буй киног үзэхийг санал болгожээ. Мөн тэдний дундаас хэсэг бүлэг хүмүүсийг сонгон, дараа өдөр нь тухайн киног дахин үзэхийг хүссэн байна. Үр дүнд нь киног нэг л удаа үзсэн хүмүүс тухайн бүтээлийн авах ёстой 7 онооноос ердөө 3,5 оноо өгсөн бол хоёр удаа үзсэн хүмүүс дунджаар 4,5 оноогоор үнэлжээ. Үүнээс харахад бид нэг бүтээлийг олон дахин үзсэнээр илүү таатай мэдрэмж авах нөхцөл бүрддэг гэсэн үг юм. 

Эд О'Брайаны хэлснээр хүмүүс шинэлэг зүйлийг эерэг сэтгэл хөдлөл авахын тулд сонгодог нь үнэн ч энэ нь цорын ганц шалтгаан биш гэнэ. Хүмүүс мөн хуучин зүйлийг уйтгартай мэдрэмж өгнө хэмээн эмээдэг учраас ийм сонголт хийдэг байна. Гэхдээ энэ хүлээлт нь ихэвчлэн буруу байдаг гэж Эд О'Брайан онцолжээ.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 55 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 57 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 58 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 59 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 3 цаг 1 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 3 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 4 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 7 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 14 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 24 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 26 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 7 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 9 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 23 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 25 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 26 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 27 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 34 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 36 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top