Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг тавдугаар сард багтаахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулсан байна.
Ц.Жаргалантуул: “Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Одоогийн байдлаар хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байна.
Энэ жил улсын сургуулийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг хавар бүртгэнэ. Бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгнө” гэв.
Мөн энэ жил нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж магадгүй ба Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах бэлтгэл хангаж байгаа аж.