x

Манай улсад өнгөрсөн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлсөн байна

Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв.

Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь гарахаас нь өмнө урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Гамшиг тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярих нь оройтсон хэрэг. Иймд иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгөө, бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай. Хэдийгээр төсөв мөнгөний хүндрэл байгаа ч иргэдийнхээ амь нас, амьдралтай холбоотой энэ асуудлыг шийдэхийн төлөө бүх шатандаа хичээж, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна. Тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулж хэвших ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн идэвхжил  нэмэгдэж, өнгөрсөн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлсөн байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдөлж байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өсчээ.  2019 оны эхний гурван сарын байдлаар 261 удаа газар хөдлөлт болсон нь 2018 оны эхний гурван сартай харьцуулахад 70 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Маргааш буюу 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07 цагаас 09 цаг 30 минутын хооронд Улаанбаатар хотын машин техникийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 08 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Энэ хугацаанд газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ард иргэдийг аюулгүй цэг, талбайд шилжүүлэх зэрэг дадлага, сургууль хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 56 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 4 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 1 цаг 7 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 1 цаг 8 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 1 цаг 10 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 1 цаг 12 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 1 цаг 14 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 1 цаг 16 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 2 цаг 46 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2 цаг 48 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 2 цаг 49 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 2 цаг 49 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 2 цаг 50 мин Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ 2 цаг 51 мин Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна 2 цаг 58 мин Монголын жүдочид 2025 онд 40 медаль хүртэж, Улаанбаатар "Их дуулга"-ыг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 59 мин Зул сар ба Шинэ жил 4 цаг 13 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 4 цаг 21 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 4 цаг 46 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 4 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top