Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ.
Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр нэмсэн байна.
Түүнчлэн Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж, 58, бохир усны төлсөрийг 36 мөнгө болгохоор болжээ.