x

Өнөөдрөөс Хонхор, Ургах наран хорооллын чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг дараах 2 чиглэлд явуулахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлээд байгаа аж.

  1. Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 13-14 минут тутамд;

  2. Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 26 минут тутамд үйлчлэх төлөвлөлтийг хийж үйлчилгээг эхлүүлсэн.

Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байна. Иймд дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгалын судалгаа болон зорчих эрэлтэд үндэслэн Налайх болон зам дагуух Хонхор, Ургах наран хорооллын иргэдэд үйлчлэх чиглэл болон тээврийн хэрэгслийн тоог нэмж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2019 оны 4 дүгээр сарын 23 буюу өнөөдрөөс эхлүүлхээр болжээ. Үүнд:

  • ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 2-оор нэмэгдүүлж, хүлээгдлийн хугацааг 10-11 минут

  • ХО:11 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 1-ээр нэмэгдүүлж хүлээгдлийн хугацааг 2 дахин багасгах,

  • Ч:12 “Ургах наран – Офицеруудын ордон” чиглэлд 3 тээврийн хэрэгслээр үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг хийж,  үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлж байна.

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу явах чиглэлээ сонгож, зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 54 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 2 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 1 цаг 5 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 1 цаг 6 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 1 цаг 8 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 1 цаг 10 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 1 цаг 12 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 1 цаг 14 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 2 цаг 44 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2 цаг 46 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 2 цаг 47 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 2 цаг 47 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 2 цаг 49 мин Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ 2 цаг 50 мин Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна 2 цаг 56 мин Монголын жүдочид 2025 онд 40 медаль хүртэж, Улаанбаатар "Их дуулга"-ыг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 57 мин Зул сар ба Шинэ жил 4 цаг 11 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 4 цаг 20 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 4 цаг 44 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 4 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top