x

Осол гарсан уурхайн эзэд зугтаажээ

Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Бид осол гарсан уурхайд очиж сурвалжилга бэлтгэлээ. Уг нь тухайн  газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон  байна. Гэвч хоёр хоногийн дараа хууль бусаар лацаа аван, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  байдаг.   Ийнхүү 20-ны оройн 20:00 цагт уурхайд нуралт үүсэж, осол гарч аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, гурван иргэнийг аварч чадаагүй байна.  Хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхэдтэй байсангэдгийг хамт ажиллагсад нь ярьж байв.

Түүнчлэн осол гарсан уурхайн гадна хаалга нь МХЕГ гэсэн лацтайгаа байсан юм. Уурхайн манаачийн хэлснээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналт хааж, лацадсан байна. Хоёр хоногийн дараа уурхайн удирдлагууд нь ажилчдаа дуудан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж болно хэмээсэн байна. Тухайн цооногийн  хоёр багана бяцралт өгөн, дахин хүн оруулж болохгүй хэмээн бригад ахалсан дарга нь удаа дараа сануулсаар байхад Хятад эздүүд нь үл тоон албан хүчээр дөрвөн хүнийг оруулсан байна. Улмаар бяцралт өгсөн багана нурж, 377 метрийн гүн нуралт үүсжээ.  Энэ үеэр уурхайн хятад эзэд бүгд зугтаасан боловч, тав нь баригдан, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа юм байна.

“Эрдэнийн хөгжил” компанийн инженер Б.Баяр “Би бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар энэ уурхайд 2019 онд үйл ажиллагаа явуулахыг төлөвлөөгүй байсан.  Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхай юм л даа. МХЕГ хаасан уурхай. Чухам хэн энэ лацыг нь авсныг мэдэхгүй байна” гэлээ.

Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Э.Ууганбаяр  “Би дүүтэйгээ энэ уурхайд ажиллаад 10 гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд хятад эзэд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эзэн байсан. Осол болсны дараагаар тэд зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Хариуцлага үүрэх хүн нь тодорхойгүй байна.  Цагдаагийн хэлтсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ.

Уурхайн ажилчин Л.Оргилбат “Ажилчидтай жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээн дээр ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангана гэсэн  юм байгаагүй. Компанийн эрх ашгийг л хамгаалсан зүйл  байсан. Хятад мэргэжилтэн бидэнд заавар өгч өрөмдүүлдэг. Тухайн өдөр хятад мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллаж байсан” гэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж буй хятад эздээс нь ослын талаар тодруулах гэсэн боловч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэмээн яриа өгөөгүй юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Unshigch (103.229.121.179)
    Davarsan hujaa nar ve? Latsadsan bhad ajilluulaad. Mongoliin huuli hyanaltiig doromjilj baigaa yumnuudad tor tomor nuuree gargah heregtei
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • oyun (202.126.89.65)
    iim muu horongo oruulalt gej yu bsan yum delhiin shildeg tehnolog oruulah heregtei
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 57 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 5 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 1 цаг 8 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 1 цаг 9 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 1 цаг 11 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 1 цаг 13 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 1 цаг 15 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 1 цаг 17 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 2 цаг 47 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2 цаг 49 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 2 цаг 50 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 2 цаг 51 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 2 цаг 52 мин Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ 2 цаг 53 мин Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна 2 цаг 59 мин Монголын жүдочид 2025 онд 40 медаль хүртэж, Улаанбаатар "Их дуулга"-ыг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 0 мин Зул сар ба Шинэ жил 4 цаг 14 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 4 цаг 23 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 4 цаг 47 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 4 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top