x

Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ЕБС төгсөгчдийг төслийн сорилд бүртгэж эхэллээ

Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг төслийн сорилд бүртгэж байна.

Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1,000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014 оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн төслийн сорилд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болно.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорил Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 19-ний Ням гарагт 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд, харин Орон нутагт 2019 оны 05 дугаар сарын 11-ний Бямба гарагт тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус зохион байгуулагдана. Сорилын тов гарсантай холбогдуулан орон даяар бүртгэл хийгдэж эхлээд байна.

СОРИЛЫН БҮРТГЭЛ:

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар, Орон нутагт: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус бүртгэл хийгдэж байна.

Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. Харин орон нутгийн иргэд бүртгэл хийлгэхдээ хураамжаа бэлнээр тушаана.

Төслийн Бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Механик инженерчлэл

  • Цахилгаан, электроник

  • Мэдээллийн систем

  • Хүрээлэн буй орчны инженерчлэл

  • Барилга, архитектур

  • Бусад /Техник технологи/ зэрэг мэргэжлээр ШУТИС-д 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдогоороо давуу талтай.

Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Архитектур

  • Барилга хүрээлэн буй орчны инженер

  • Механик инженер гэсэн 3 мэргэжлээр ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Япон Улсын инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3 дугаар дамжаанд шилжин суралцдаг.

Сорилын шаардлага хангасан шалгуулагч нь Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-д математик, физик, химийн хичээлийг сонгон 650-аас дээш оноо, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 680-аас дээш оноо авсан тохиолдолд элсэн суралцах боломжтой.

Төслийн сургалтын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монгол Улсад суралцах хугацааны зардлыг хувиасаа төлөх бол, Япон Улсад суралцах хугацааны зардлыг “Боловсролын зээлийн сан”-гаас зээл хэлбэрээр олгоно. Оюутан амжилттай суралцан төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд энэхүү зээл нь тэтгэлэг болдог онцлогтой. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 56 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 57 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 58 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top