Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, ажил үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ.
Мөн эдгээр ажилтнуудын хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.
Төв цэвэрлэх байгууламжийн ослын улмаас нялх биетэй, бие давхар эхнэрүүд, бага насны хүүхдүүд өнчрөн үлдсэн юм.



