“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдлаа.
Энэхүү нэгдсэн арга хэмжээг жилд 5-6 удаа зохион байгуулдаг болсон ба иргэд сайн дэмжиж сар бүр тогтмол хугацаанд хийж, олон нийтэд дадал зуршил бий болгох санал, хүсэлтийг ирүүлдэг болсон талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлсэн юм.
Тийм ч учраас “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь харагджээ.
Мөн цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.











