x

Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурлаа.

УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн болохыг тунхагласан байдаг.  

Түүнчлэн Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газраас баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөр, “Телевиз радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл” хөтөлбөрүүдэд Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах,түгээн дэлгэрүүлэх, Монгол соёлын нөлөөллийг өргөжүүлж давтагдашгүй чанарыг баталгаажуулан хадгалах, өвлүүлэн үлдээх тухай заасан.

Даяаршлын өнөө үед сошиал медиа, телевизийн салбар дах соёлын өрсөлдөөн идэвхжиж, иргэд олон нийт боломжит бүх сувгаар нээлттэй мэдээллийг хүлээн авч байгаа хэдий ч үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдал, уламжлалт ёс заншлыг хадгалсан, монголын түүх, соёлын холбогдолтой бүтээл, бүтээгдэхүүний эзлэх хувь бага байгаа нь нууц биш юм.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар санаачлан МҮОНТВ–тэй хамтран Монгол уран бүтээлчдийнхээ ур ухаанаар бүтсэн хосгүй үнэт бүтээлийг үзэгч түмэндээ хүргэж, үр хойчдоо үнэт өв болгон үлдээх зорилгоор энэхүү гэрээг үзэглэсэн юм. Тун удахгүй таны гэрийн хойморт мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид зочилж үндэсний дуурь, балет, хүүхэлдэйн жүжиг, ардын урлаг, драмын жүжиг, морин хуурын чуулгын тоглолт, симфони найрал хөгжмийг толилуулах болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 1 цаг 11 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 19 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 1 цаг 22 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 1 цаг 23 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 1 цаг 25 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 1 цаг 27 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 1 цаг 29 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 1 цаг 31 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 3 цаг 1 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 3 цаг 3 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 3 цаг 4 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 3 цаг 4 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 3 цаг 5 мин Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ 3 цаг 6 мин Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна 3 цаг 13 мин Монголын жүдочид 2025 онд 40 медаль хүртэж, Улаанбаатар "Их дуулга"-ыг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 14 мин Зул сар ба Шинэ жил 4 цаг 28 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 4 цаг 36 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 5 цаг 1 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 5 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top