Хан-Уул дүүрэг Богд хан ууланд өнөөдөр дахин түймэр гарсан байна.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас "Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна" гэлээ.
Өнгөрсөн бямба гаригт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртөж сүйдсэн юм.
Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо татсан тамхиныхаа гал, цог, шүдэнз, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.