Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж, хуралдаанаас Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Тэрбээр 2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан юм.
Эргэн сануулахад, 2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагчдаас таван аврагч ажил үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэнээс гурав нь амиа алдаж, хоёр нь ГССҮТ-д хүргэгдсэн юм. Гэвч түлэгдсэн хоёр аврагчийн нэг шархаа даалгүй нас барж, үлдсэн нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай явдал болсон билээ. Амьд үлдсэн аврагч нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүх юм.
Сэтгэгдэл (1)