Япон улсын Амьтны хорио цээрийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс махан гаралтай бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар авч явбал хатуу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдсэн байна.
Тухайлбал, тээшинд импортын мэдүүлэггүй мах болон малын гаралтай бүтээгдэхүүн авч явбал хатуу ял, шийтгэл оноох ажээ. Ийм зөрчилд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял эсхүүл нэг сая хүртэлх иений торгууль оноох шийдвэр гарчээ.