x

Эрүүл мэндийн даатгалаараа фитнесст явах хөг өнгөрөв бололтой

Эрүүл мэндийн даатгалд иргэн бүр жилд 48 мянган төгрөг төлдөг. Гэвч үүнийхээ үр шимийг хүртэж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг хүн тун цөөхөн. Энэ ч утгаараа өнгөрсөн нэгдүгээр сараас иргэд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт үйлчлүү лэх боломжийг холбогдох яам бүрдүүлсэн. Бүрдүүлсэн ч гэж дээ, тийм шийдвэр цаасан дээр гаргасан. Харин хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл бидний гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй байна. Уг нь жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлбэл эрүүл мэнддээ анхаарал хандуулж, идэвхтэй хөдөлгөөнийг чухалчилдаг хөдөлмөрийн насны хүн амд тун өгөөжтэй байж мэдэх шийдвэр юм. Гэвч энэ санаа өнөөдөр "Сандал хийх гээд чүдэнз хийв" гэдгийн үлгэр болж хувирах дээрээ тулжээ.

Дээрх шийдвэрийг эргэн сануулахад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж “Магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэдэг заалт нэмсэн. Энэхүү өөрчлөлт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж байлаа. Өнөөдөр биш ирээдүйд хэрэгжих ажил болохоор тухайн үед үүгээр далимдуулж ажил хийсэн болж харагдахыг хүссэн төрийн байгууллага олон байсан. ЭМЯ, БСШУСЯ, НДЕГ гээд л явж өгнө. НЗДТГ хүртэл, "Нийслэлийн залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжтой боллоо" гээд л сүртэй хэвлэлийн хурал хийж байлаа шүү дээ.

Харин өнөөдөр ажил хэрэг болдог дээр нь яг эсрэгээрээ бүгд л "манайх мэдэхгүй" гэцгээж буй нь харамсалтай. Залуус бид фитнесс клубт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхэд юу саад болоод байна гээд сурвалжилж үзтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага ажлаа хийхгүй байгаа юм байх.

Эрүүл мэндийн даатгалын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Ганхуяг "фитнессээр үйлчлүүлэх юу болж байна вэ" гэхэд БСШУСЯ-аас асуу. Тэднийх "магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудийн жагсаалтыг гаргана. Бидний зүгээс хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэж байна. Ингээд БСШУСЯ-руу утас цохилоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг "2018 онд спорт клубуудийн магадлан итгэмжлэх журам болон магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг Эрүүл Мэндийн яам болон Биеийн тамир спортын газар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газраас нэгдсэн Ажлын хэсэг байгуулаад, журмыг боловсруулж дууссан. Миний хувьд Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тус журмыг БСШУС-ын сайд батлаад Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байгаа. Эрүүл мэндийн сайд баталсны дараа хоёр дахь журмыг энэ оны эхний улиралдаа багтаагаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргана. Уг сонгон шалгаруулалтын журмаар спорт клубуудээ сонгоод, иргэд үйлчлүүлж эхэлнэ" гэж байна.

Ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандлаа. “Хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Тус байгууллага Нийгмийн даатгалын Ерөнхий газрын харьяанд байсан уг байгууллага одоо Эрүүл мэндийн яамны харьяанд очсон" гэдэг мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтан нь өгч байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн мэргэжилтэн н.Нармандах "Одоогоор журмыг батлаагүй байна. Эхний улиралд багтааж гаргахыг зорьж байгаа" гэв.

Албан мэдээллээс харахад, фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубээр үйлчлүүлэх боломжтой гэнэ. Йог, таеквондо, сагс, усанд сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой болох аж. Учир нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч гэсэн эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэх ёстой. Гэтэл сум бүрт фитнесс клуб байхгүй. Харин сум бүрт төрөл бүрийн спорт клубууд байж болно. Олон хүнд хүртээмжтэй байлгах зорилготой юм байна.

Олон хүнд хүртээмжтэй байлгахыг зорьж байгаа нь сайшаалтай ч тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ оны төсөвт ердөө хоёр тэрбум төгрөг тусгажээ. Дээрх мөнгөөр 21 аймаг, есөн дүүрэгт байгаа фитнест хамрагдах хүсэлтэй бүх залууст хүрч ажиллана гэдэг асуудалтай. Магадлан итгэмжлэл авахаар зорьж буй нэгэн фитнесс клубийн эзнээс энэ талаар тодруулахад, “Фитнесс клубууд магадлан итгэмжлэл авахын тулд наад зах нь 15-20 сая төгрөг зарцуулах юм билээ. Тэгэхээр ийм хэмжээний зарлага гаргах байгууллага хэр олон байх бол гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн дүүрэг бүрээс хамгийн эхэлж бүртгүүлсэн 60 хүнийг хамруулна гэж сонссон” гэж байх юм. Өө бурхан минь, ахиад л ипотекийн зээл, хүүхдийн цэцэрлэг шиг ховрын бараа болж хувирах юм биш биз дээ.

Эцэст нь эрх баригчдын мэргэн санааг том зургаар нь харвал, цөөн хэдэн фитнесс клубт, танил талдаа магадлан итгэмжлэл олгоод өнөөх хоёр тэрбумыг хувааж идэх гэж байна уу гэсэн хардлага эргээд төрчихлөө. Ядаж байхад манайхан иймэрхүү зүйлдээ гаргуун улс шүү дээ. Үнэхээр тийм бол энэ мөнгийг фитнесс клубт биш эмийн хөнгөлөлтөд нэмэх нь зүйтэй болов уу гэдэг саналыг хэлмээр байна. Эмийн хөнгөлөлт залууст биш юм аа гэхэд эмийн сангийн гадаа дугаарлаж зогсдог эмгэд, хөгшдөд зайлшгүй хэрэгтэй шүү дээ.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 1 цаг 9 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 17 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 1 цаг 20 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 1 цаг 21 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 1 цаг 23 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 1 цаг 25 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 1 цаг 27 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 1 цаг 29 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 2 цаг 59 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 3 цаг 1 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 3 цаг 2 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 3 цаг 2 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 3 цаг 4 мин Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ 3 цаг 5 мин Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна 3 цаг 11 мин Монголын жүдочид 2025 онд 40 медаль хүртэж, Улаанбаатар "Их дуулга"-ыг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 12 мин Зул сар ба Шинэ жил 4 цаг 26 мин Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна 4 цаг 35 мин Төрийн өмчит 33 компанийг хувьчилж, өөрчлөн байгуулна 4 цаг 59 мин Грета Тунбергийг Лондонд болсон жагсаалын үеэр баривчилжээ 4 цаг 59 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top