Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол гаргажээ.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
ТЦА-аас босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажиллаж байна.





