x

Төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багш нарыг бэлтгэж байна

УИХ-ын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багшийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтыг удирдан чиглүүлэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Хоёр өдөр болох уг сургалт өнөөдөр эхэллээ. УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна.

Сургалтад оролцогчдод УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан “Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох эрх мэдэл” сэдвээр эхний хичээлийг орлоо.

Хоёр өдрийн хугацаанд мэргэжлийн багш, илтгэгчид хууль тогтоох байгууллагын ажилтны ажил мэргэжлийн онцлог, баримтлах зарчим, ёс зүй, хуулийн төсөл боловсруулах үйл явц, хууль зүйн техник, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдвүүдээр хичээл орж, оролцогчдыг сургагч багш болоход бэлтгэнэ.

Түүнчлэн, сургалтын төгсгөлд сургалтад оролцогчдоор сургалтын төлөвлөлтийг дасгал ажлаар хийлгүүлснээр заах арга зүйн чадварыг нь үнэлэх юм.

Төрийн албан хаагчийн сургалтад багшлах  сургагч багш бэлтгэх энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн баталсан хөтөлбөрийн дагуу УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын төлөөллийн байгууллагыг дэмжих нь төсөлтэй хамтран  зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 49 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 54 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 57 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 59 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 28 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 36 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 39 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 40 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 42 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 44 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 46 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 48 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 18 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 20 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 21 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 4 цаг 21 мин “Улаанбаатар метро” төслийн хоёрдугаар шатны тендер шалгаруулалтыг зарлажээ 4 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top