x

Шадивланд гарсан галын тархалтыг зогсоолоо

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:00 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ард, иргэдийн анхааралд!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Тухайлбал энэ сарын 13-ны өдөр буюу бямба гаригт Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол өчигдөр буюу ням гаригт СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 айлын байшин шатаад байна.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан 2 цаг 14 мин Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ 2 цаг 27 мин Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ 2 цаг 33 мин Эдийн засгийн энгийнээр 3 цаг 10 мин Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан 3 цаг 42 мин Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг 3 цаг 51 мин Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий 5 цаг 27 мин "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав" 5 цаг 59 мин О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна 7 цаг 56 мин Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна 8 цаг 15 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсныг тогтоожээ 8 цаг 19 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 8 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 8 цаг 27 мин Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй 21 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 21 цаг 17 мин Г.Адилбиш: Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулна 22 цаг 55 мин Д.Наранбаатар: Сарын дотор шийдэх юмыг найман сар уяснаас $3.6 саяын үнэтэй эм устгалаа 23 цаг 26 мин Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно Өчигдөр 15 цаг 47 мин О.Цогтгэрэл: Засгийн газар даргад давуу эрх олгодог санг дахиад нэгээр нэмэх нь Өчигдөр 15 цаг 28 мин Орон нутагт уналт таталтын өвчтэй хүмүүсийн эм, тариа хүрэлцэхгүй байна Өчигдөр 14 цаг 39 мин
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 н... Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Top