НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр өчигдөр буюу энэ сарын 14-нд 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм.
НӨАТ-ын урамшууллын энэ удаагийн тохирлоор найман орон тохирсноор 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн нэг, 5 сая төгрөгийн нийт 25 азтан тодорлоо.
Энэ удаагийн тохирлоор:
25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс
- 30 мянган төгрөгийн азтан 23,507
- 100 мянган төгрөгийн азтан 2,326
- 1.0 сая төгрөгийн азтан 206
- 5.0 сая төгрөгийн азтан 25
- 10.0 сая төгрөгийн азтан 1
- 50 сая төгрөгийн азтан тус 1 тус тодорлоо.
Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.



