НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.
Мөн бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.
Энэ дагуу өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ.
Зуны бүсчлэлд шилжихээр буюу 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг.
Харин өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.
Тогтоолын дагуу ирэх аравдугаар сарын 15-наас өвлийн хуваарьт шилжих юм.



