x

С.Амарсайхан: Махны үнийг хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд анхаарч ажиллана

Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасаж, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.

Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачинаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладагаа дурьдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлоготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  томоохон захын нэг Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж байна. Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Махны  үнэ өртгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

Мөн тэрээр гурил будаа, хүнсний ногоо, ахуйн бараа бүтээгдэхүүний  худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, ярилцлаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.54)
    хэдэн он вэ үнэ мүнэ ярихаа больмоорын
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 2 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 51 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 56 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 59 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 1 цаг 1 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 30 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 38 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 41 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 42 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 44 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 46 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 48 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 50 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 20 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 22 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 23 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 4 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top