НӨАТ-ын урамшууллын 2019 оны 3 дугаар сарын сугалааны тохирол өнөөдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 70,000,000 төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой.
Танд аз хүсэе.



