x

Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дахь салбар нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн 2 дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ.  

120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодогууд, хууль дүрмийн эмхэтгэлүүд ч байгаа юм.  

Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Энэ талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээн ярилаа.  

Уг номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг үүсгэх юм гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав саяхан Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 49 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 54 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 57 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 59 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 28 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 36 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 39 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 40 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 42 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 44 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 46 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 48 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 18 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 20 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 21 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 4 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top