Монголын өсврийн шатарчид Шри Ланк улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлж, охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцэж 8 оноогоор тивийн аварга болов.
Энэ сарын 1-10-нд зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй шатарчин 8, 10, 12, 14, 16, 18 насны ангилалд шилдгүүдээ тодруулсан байна. Ц.Анударийн насны ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Энэ ангилалд нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.
Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат хүрэл медаль хүртсэн бөгөөд тус ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медалийн эзэд болжээ. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.




