x

Зургадугаар сард Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Дамбадаржаа дэд төвтэй танилцлаа.

Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн II шатны төсөл бөгөөд нийт 62 га газар нутгийг хамардаг, нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дэд төв байхаар төлөвлөжээ.

Олон улсын судлаачдын дүгнэлтээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөдөг.

Дамбадаржаа дэд төвийн хамгийн эхэнд хэрэгжих төсөл болох ундны цэвэр усны 11.4 км шугам ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа эхэлүүлжээ. Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байх айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 1 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 5 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 8 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 50 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 55 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 58 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 1 цаг 0 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 29 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 37 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 40 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 41 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 43 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 45 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 47 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 49 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 19 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 21 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 22 мин Япон улс 1.2 сая гаруй ажилчин гадаадаас хүлээн авна 4 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top