Өнөөдөр /2019.04.11/ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ.
Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банкууд, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилах гэмт хэрэг үйлддэг байжээ. Яг одоо хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа сэжигтнүүдийн байрлаж байсан ажлын байрыг битүүмжлэн үзлэг хийж байгаа аж.



