x

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цагт хаагдана

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад зургаан хоног үлдээд байна.

ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж, хаагдах юм.

Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаад байсан. Тус шалгалтад нийт 18,500 шалгуулагч бүртгүүлснээс 16,100 шалгуулагч шалгалтад оролцож нийт 87 хувийн ирцтэй зохион байгуулагдсан байна.

Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй шалгуулагчдад зориулсан хоёр дахь шалгалт дөрөвдүгээр сарын 20-ны бямба гарагт дахин зохион байгуулагдах юм. Тус шалгалтад ойролцоогоор 5,000 орчим шалгуулагч оролцох тооцоо гараад байна. Монгол хэл бичгийн хоёр дахь шалгалтад орох шалгуулагчид дахин бүртгүүлнэ.

Энэ жил ЭЕШ-ын хичээл тус бүр 5,800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Мөн шалгалтын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглаж байгаагаараа онцлогтой.

Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/home 

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана. 

ЭЕШ-2019 шалгалтын хуваарь:

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 51 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 54 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 55 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 56 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 цаг 57 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 2 цаг 59 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 0 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 3 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 10 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 20 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 22 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 3 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 5 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 19 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 21 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 22 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 23 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 30 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top