x

Ё.Баатарбилэг: Хандив авч хүүхэд элсүүлдэг асуудлыг цэгцэлнэ

Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Багш нарын VII их хурал”-ыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Тус VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн хуралд бүх сум, аймаг, нийслэлээс 800 гаруй багш, төлөөлөгчид оролцох юм байна.

"Багш нарын VII их хурлаар хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргах мөн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшуулал, багшийн хөгжлийн асуудалуудыг ярилцаж шийдэх юм. Багшийн хөгжлийн асуудал дээр манай улс нэлээд  их ахиц гаргасан улсуудын тоонд орж байгаа юм байна. Мөн их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд нухацтай яригдана" гэв.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд элсүүлэхдээ уралдаан зохион байгуулж, мөнгө хураах асуудлыг зогсооно гэдгээ илэрхийлэв. Энэ тухай тэрээр хэлэхдээ“Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ.

Цэцэрлэгээс дөнгөж сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс юуг нь шалгах гээд байгаа юм бэ. Юугаа шалгуулах ёстой юм.

Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагаж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 56 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 58 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 59 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 3 цаг 0 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 3 цаг 1 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 3 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 4 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 8 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 15 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 25 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 27 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 8 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 10 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 23 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 25 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 27 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 27 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 34 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top