Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11, 12-нд буюу пүрэв, баасан гаригт болно. Тус хурлыг угтан олон нийтийн дунд “Багшдаа баярлалаа” шилдэг дурсамжийн уралдааныг БСШУСЯ-наас зөвхөн цахим орчинд зарлалаа.
Тус уралдаанд оролцогчид багшийнхаа тухай дурсамж, талархлын үгээрээ пост хийхэд л хангалттай юм. Хамгийн гол нь #БагшдааБаярлалаа хэштаг хийж, постлоорой. Постыг энэ сарын 10-ныг хүртэл erdenebat@mlsp.gov.mn хаягаар хүлээн авна. Мөн 99519677 дугаарт холбогдон мэдээлэл авах боломжтой.
Түүнчлэн БСШУСЯ-ны ажлын хэсгийнхэн шалгаруулалт хийж, шилдэг сэтгэгдэл дурсамжийг олон нийтэд зарлаж, багш нарын VII их хурал дээр шагналыг нь гардуулах аж. Шагналын нийт сан нэг сая төгрөг байх юм.