x

Маш жижигхэн, маш сонирхолтой 10 ном!

1. Анна Гавальда — "35 кило найдлага"

Франц зохиолч эмэгтэйн "35 кило найдлага" (“35 kilos d'espoir”, францаар) гэсэн яруу найргийн богино онцгой хэллэгийн ном нь амьдралын замын сонголт, хайрын хүч, үнэнч сэтгэлийн илэрхийлэл юм. Гэр бүлийн тухай, мөрөөдөл биелэх ёстой тухай өгүүлнэ. Номын 13 настай хүү “хүүхдийн” асуудлаа шийдэн гарц хайх бөгөөд түүнийгээ ч олдог. Хүүгээс суралцах зүйл насанд хүрэгчдэд ч хангалтай байгаа.

2. Агата Кристи — "Арван жижиг Негр"

Төрөхийн Миллер буюу хатагтай Агата Мэри Кларисса Маллоуэн анхны нөхрийнхөө овгоор Агата Кристи гэж алдаршсан зохилч эмэгтэй адал явдалт зохиолын сод төлөөлөгч бөгөөд түүний "Арван жижиг Негр" (“Ten Little Niggers”) номонд хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс алслагдсан нэгэн арлын эдлэн дээр тааралддаг... Хэн тэднийг ийш нь урив? Яагаад хэн нэгэн тэднийг хамгийн ер бусын аргаар дараалан хөнөөв? Яагаад болж буй хэрэг явдал хөгжилтэй хүүхдийн шүлэгтэй холбогдоно вэ?

3. Ричард Бах — "Жонатан Ливингстон нэртэй Цахлай"

Ричард Бахын ямар ч номонд нь урьдатгал, төгсгөл, намтар нь байдаггүй нь гайхалтай. Заавал байх хэрэгтэй юм уу даа. Ричард Бахын тухай хэрэгтэй бүгдээ бид “Жонатон Ливингстон нэртэй цахлай” (Jonathan Livingston Seagull) номноос нь мэдээд авчихна.

4. Франко Арминио - "Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд"

Өгүүлэгчийн өмнөөс амьсгал хураах агшингаа зурагласан хэдэн арван сурвалжлагууд. “Үхлээс минутын өмнө ганцаар тайван байсан олны нэг нь би” эсвэл “Булшны хөшөөн дээр над шиг нөхдийг эргүүлсэн урт сахалтайгаар дүрсэлдэг. Хэрхэн үхсэнээ ч би ойлгосонгүй” гэх зэргийн илгээлтээр  Франко Арминиогийн  "Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд" (Cartoline dai morti, италиар) ном дүүрээд зохиогчийн айдас, таашаал, эргэлзэшгүйг санаа бодлыг илэрхийлжээ. 

5. Рэй Брэдбери - "Багваахай цэцгийн дарс"

Арван хоёр настай хүүгийн гэгээлэг ертөнцөд ороод түүний хамт баяр хөөр, гуниг, таамаглал, түгшүүр зэргийн үйл явдлаар дүүрэн нэгэн зуныг өнгөрөө. Чи амьд, чи амьсгална, чи мэдэрнэ! гэсэн өдөр бүр шинэ нээлтэй зун таныг хүлээж байна. "Багваахай цэцгийн дарс" (“Dandelion Wine”, 1957) гэдэг Рэй Брэдберийн сонгодог зохиол нь дэлхийн уран зохиолын алтан санд оржээ.

6. Терри Пратчетт — "Илүү дутуу юмгүй муур"

Эхлээд үг байв. Тэр үг нь муур. Энэ эргэлзээгүй үнэнийг  мяугайн ард түмэнд бурхан өөрийн сурагч Терри Пратчеттаар дамжуулан хүргэжээ. Те́рри Пра́тчетт нэрээр алдаршсан сэр Те́ренс Дэ́вид Жон Пра́тчеттын муурын төрлийн  тухай номнол таныг хүлээж байна. Та муурны тухай бүгдийг  мэдээд авна. Муур юунаас бүтэв, тэдний дотор төхөөрөмжүүд, тэдэнд үйлчилдэг болон үйлчилдэггүй хуулиуд, юу идэж, юу уудгийг та мэдээд авна. "Тэнгүүдгүй муур”, “Илүү дутуу юмгүй муур” эсвэл “Жинхэнэ мяугайн төлөө” (“The Unadulterated Cat”)  гэх мэтээр нэрлэж болох номын үзүүлэнг сайжруулах гэж Английн гайхалтай график зураач Грей Жоллиифф ажилласан юм. Номондоо мөргөе! Мяу!

7. Алессандро Барикко - "Торго"

А.Бариккогийн “Торго” (Seta, 1996) роман нь ХХ зууны сүүлчийн хамгийн хурц тод Италийн бестселлер юм. Үйл явдал нь Японд өрнөж, XIX зууны сүүлчээр явагддаг. Ямар ч онгоц, угаалгын машин, сэтгэл судлал байхгүй гэдгийг зохиолч сануулж буй. За энэ тухай дараа нь ярьж болно биз дээ. Европ, Америкийг байлдан дагуулсан эмэгтэй хий үзэгдэл, гүйцэгдэшгүй хуял тачаалын  тухай нимгэн торго шиг туужийн талаар л энд өгүүлж буй.

8. Сергей Довлатов — "Чемодан"

Сергей Довлатов нь ХХ зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн хамгийн алдартай,  уншигддаг зохиолын нэг юм. Түүний тууж, өгүүлэл, тэмдэглэл нь олон хэл дээр орчуулагдаж, кино олон хувирч, сургуулиудад заагддаг. Дашрамд дурьдахад, “Овжин эр” гэсэн шог өгүүллийг нь Х.Мэргэн орчуулагч 13 настайдаа монгол хэлнээ хөрвүүлснийг аав нь “Тоншуул” сэтгүүлд хэвлүүлж байжээ. “Чемодан” зэргийн зохиолиуд нь гайхмаар инээдэмтэй, өр нэвтэлсэн гунигтай зохиолиуд нь аль эртнээс сонгодогууд болсон юм. “Хөлийн хуруунууд, толгойн чихнүүдээ хөлдөөв. “Өмнө нь уугаад өнөөдөр туулайн арьсан чихтэй малгай залгисан мэт”, “архидалтыг эмчилж болно харин архидах нь эмчилгээгүй” гэх мэтийн Довлотовын элэглэлийг шууд л бүх насаараа тогтоон санаж, номыг нь хэдэн арав дахин уншдаг. Хэзээ ч тэднээс залхахгүй.

9. Мартен Паж — "Би хэрхэн солиот болов"

"Би хэрхэн солиот болов" (Comment je suis devenu stupide - 2001) нь өнөөгийн залуу Францчуудын ухаан сэтгэлийг эзэмдэгч гуч гарч буй зохиолчийн анхны роман нь юм. Зохиогчийн үеийн залуу ухаантнуудын үеийнхний “зөв” амьдралд орж чаддаггүй нийтлэг асуудлыг хөндсөн “маанаглалд” хийсэн аялал нь энэ юм. “Ухаан нь өөрийн эзнээ аз жаргалгүй, ганцаардмал, ядуу болгодог бол ухаант дүр эсгэх нь мөнхийн амьдрал, сонины хуудас хувилагдаж, уншсан бүрдээ итгэдэг нийтийн бишрэлийг авчирна” гэж романы баатар үздэг. Пажийн номын нэгэн шүүмжид уг номыг “хүүхдийн гэнэн зан, насанд хүрэгчийн увайгүйн нэгэн зэргийн тунхаг” гэж нэрлэжээ. Уншигчид зохиогчийн хөнгөн бичлэг, овжин ухаан, зөгнөл, “чухал дүр эсгэхгүй” чадварт нь дуртай.

10. Энн Файн - "Алуурчин муурын өдрийн тэмдэглэл"

Таффи нэртэй муурын өмнөөс бичигдсэн энэ хөгжөөнтэй ном муур гэдэг амьтанд дуртай бүх насныханд сайхан бэлэг болно. (The Diary of a Killer Cat - 1994)  номондоо Энн Файн муурын хэлийг британи элэглэлийг хөнгөн маягаар маш дэгжин дамжуулан буулгажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 57 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 0 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 3 цаг 1 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 3 цаг 2 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 3 цаг 3 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 5 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 6 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 9 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 16 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 26 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 28 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 9 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 11 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 25 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 27 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 28 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 29 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 36 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top