x

Мишель Обамагийн "Миний түүх" номны тухай

Америкийн Нэгдсэн Улсын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх ном 2018 оны 11 дүгээр сард анх худалдаанд гарсан бөгөөд өдгөө дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан гараад байна. Мөн энэхүү ном зөвхөн худалдаанд гарсан өдрөө 725,000 хувь борлогдсоноос гадна ердөө 15 хоногийн дотор АНУ-д 2018 онд хамгийн олон тоогоор борлогдсон ном болж, рекорд тогтоосон юм.

Мишель Обама бол Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай эмэгтэй юм.

Гүн гүнзгий эргэцүүлж, шимтэн уншмаар бичсэн энэхүү дурдатгалаараа тэрээр Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, эх хүн, ажил мэргэжлийн хариуцлагаа дэнсэлсэн удирдах албан тушаалын он жилүүд, дэлхийн хамгийн алдартай хаяг бүхий ордонд аж төрсөн үе гээд өөрчлөлт авчирсан амьдралын хором мөчүүдээ дүрслэн өөрийн ертөнцдөө уншигчдыг урьжээ. Мишель Обама нийтийн болоод хувийн ололт амжилт, алдаа мадгаа үнэнч шударгаар, хөгжүүн ухаалгаар, өөрийн үгээр, өөрийн бодлоор хүүрнэн, туулсан амьдралаа ний нуугүй өгүүлжээ. 

Халуун дулаан, ухаалаг, илэн далангүй Becoming: Миний түүх дурдатгал бол хүлээлтийг эвдсээр ирсэн сэтгэл зүрхтэй, нэр нөлөөтэй эмэгтэйн маш гүнзгий эргэцүүлэл билээ.

Монсудар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 9 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 10 цаг 14 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 10 цаг 39 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 10 цаг 47 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 53 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 11 цаг 26 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 11 цаг 58 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 15 цаг 21 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 15 цаг 34 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 15 цаг 43 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 15 цаг 59 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 16 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 49 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top