x

"Дайны дурсамж" номын тухай: Орчуулагчийн үг

Өнөөдрийн танилцуулах шинэ ном бол нэг ёсондоо Арвис Паблишингаас эрхлэн гаргасан "Шөнө" номын үргэлжлэл болж дайныг өөр нэг өнцгөөс харуулах "Дайны дурсамж" хэмээх тун сонирхолтой дуртгал бүтээл юм. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны фронтын шугамд тулалдаж явсан эгэл цэргийн бодит түүх юм. Энэ бол баатарлаг явдлын бадрангуй зураглал бус дэлхийн хоёрдугаар дайны тухай өмнө нь хэн ч өгүүлээгүй үнэн түүх юм. Энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн хөнөөлт дайнд 4 жил алба хааж, Ленинградын орчим тулалдаж, 4 удаа шархадсан, "үйл явдлыг" нүдээр үзсэн цэргийн үнэн өчиг юм. Урьд нь тогтоод байсан "Аугаа их эх орны дайн"-ы тухай төсөөллийг дэлбэ татан Орос оронд шуугиан тарьж, англи хэлнээ ч орчуулагдаад буй уг бүтээлийн орчуулах эрхийг зохиогчийн эхнэр, хүүхдээс албан ёсоор авч, Г.Өнөржаргал хэмээх бүсгүй орчуулжээ. Ингээд удахгүй тохиох Цэргийн баяраар бэлэг болгон барихад нэн тохиромжтой уг номын орчуулагчийн үгийг хүргэе.

ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Хамаг амьтан амар амгалан хийгээд амар амгалангийн шалтгаанаас хэзээд үл хагацах болтугай.

Өмнө нь би дайны тухай их л хөнгөхөн бодолтой явдаг байж. Мэдээжийн хэрэг, хүмүүс бие биенээ алж хяддаг учраас дайн бол муу муухай зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой, дайн ер нь болохгүй байсан нь дээр гэсэн маягтай. Эдийн засгийн хямралаас дайн хийж байж гарах тухай үзэл санааны үндсэн дээр олон нийтийн сүлжээнд нээгдсэн “Дэлхийн гуравдугаар дайн” гэсэн группт арван жилийн ангийн хүүхэд маань намайг элсэхийг урьсан ч байх шиг. Нээрээ ч дайны үеэр л техникийн болон анагаахын шинжлэх ухааны хамаг дэвшлүүд гарсан юм уу гэж бодогдохоор баримтууд бас тааралдана. Гэтэл энэ мөчидхөн, тэнэг бодлыг маань эргэлт буцалтгүй өөрчлөх үйл явдал 2010 оноос эхэлсэн юм. Ялалтын баярын үе шиг санагдана, нэгэн андынхаа илгээсэн цахим холбоосоор орлоо. Дэлхийн хоёрдугаар дайнд нэвт шувт байлдаж явсан эгэл жирийн цэргийн дурсамж байна. Уншлаа. Хачин сэтгэл хөндүүрлүүлсэн, тэгсэн атлаа тэр хүнд хэцүү цагт хүнээрээ байж чадсан нь бахархууштай, ёстой л “ёстой хүний тууж” байна аа. Бас ёстой нүцгэн үнэн. 

Гоёж чимэглэлгүйгээр айж сандарч, арчаагүйтэн уйлж, бөөстөж, өлсөж явснаа ч нэрэлхэж нуулгүй бичиж. Бидний үеийнхэн эрэлхэг баатрууд, пионероор дамжин, Радуга сурах бичиг, Антон Алимаа хоёрын харилцан яриа, Оросын уран зохиол, яруу найраг, дайны үеийн баатарлаг киногоор хүмүүжиж, тархиа угаалгаж өссөн болоод ч тэр үү орос үг хэллэг, тэр хүний дотоод ертөнц нэг л дотно, зүрхэнд ойрхон, бас гунигтай. Орос хэл чинь ...“Белеет парус одинокой В тумане моря голубом...”, “Уж небо осенью дышало, Уж реже солнышко блистало... Стоял ноябрь уж у двора”... гээд л уйтгар төрүүлж, эсвэл “Под голубыми небесами Великолепными коврами, Блестя на солнце Снег лежит”... гээд л нүд гялбатал авдаг даа. Соколовыг 6 талтай стаканаар цэвэр спирт уучихаад талх, өөхөө тэврээд харихад нь уначих вий гэж түгшиж, бас нохойд хөөгдөхөд нь битгий баригдаасай гэж залбирч, тариан түрүү цайруулж идэхэд нь хармаандаа ахиухан хийгээд аваасай гэж бодож, дайны дараа жолооч болчихоод өнчин жаалхүүд би чиний аав чинь байна гэж хэлэхэд, өнөө жаал аав минь, хайртай аав минь, би таныг ирнэ гэж мэдээд байсан юм аа, гээд үнсэж үлгэхэд* нь хамт уйлж өссөн хуучинсаг хүн болохоороо хуучны хууч яриа хөөрөөнд татагдаад байх бололтой юм. 

(* Сергей Бондарчукийн өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Ёстой хүний тууж” киноны тухай дурдаж байна.)

90-ээд оноос “Торгуулийн суман”, “Амьд бай” гэх зэрэг “эсэргүү” үзэл санаа ханхлуулсан кинонууд гараад ирэхээр бас, яг яасан юм бол доо, яг юу болж байсан бол, бидний тархи ямархан хэмжээнд угаагдаж вэ, Америкийн дуу хоолойг хулгайгаар сонсож асан 1960-аад оны оюутнуудын авч байсан мэдээлэл хүйтэн дайны хөрөнгөт ертөнцийн ухуулга байв уу, эсвэл үнэний хувьтай байв уу гэх мэт эргэлзээ төрж байгаа юм. Арай хожим Арбатын хүүхдүүд тэргүүтэй Рыбаковын 3 цувралаас хэдийгээр уран сайхны дүрслэлтэй ч Иосиф Виссариановичийн хардалт, аугаа ихийн дэмийрлээс болж бүхэл бүтэн ард түмэн хэдэн үеэрээ бүлх залгисан мэт амаа болоод сэтгэлээ хамхиж, олон арван бялдууч тэндээс төрж, өөрийн гэсэн бодолтой, боловсорсон, долигонож сураагүй хэсэг нь олон саяараа цөллөг, шоронд шалтгаангүйгээр хатаж, залгуулаад дайнд бас л утга учиргүй үрэгдэж байсныг хэдэн хүний ахуй байдлыг дүрсэлсэн уран зохиолоор дамжуулан ерөнхийд нь гадарлах бололцоотой болов. Гэхдээ л энэ бүхэн бас л хангалтгүй байлаа. Яг туулаад гарсан, дотроос нь мэдэрч явсан хүний яриа хэрэгтэй байлаа. Маршалуудын баатарлаг дуртгал биш, томчуудын улс төр, хор найруулга биш яг л ийм яриа хэрэгтэй байлаа. Яг л загатнасан газрыг маажих нь тэр.

Гэтэл ганцаараа уншаад өнгөрөх харамсалтай санагдаж эхлэв. Хоёрт, орчуулаад уншвал түрүүнд нь гүйлгэж хараад өнгөрснийгөө илүү нарийн ширийн харах болов уу гэж бодоод орчуулах юм сан гэж бодож байлаа. “Орчуулга бол унших хамгийн сайн арга мөн” гэсэн үг олоод уншсаныг ч хэлэх үү. Тэгээд зохиогчийн хүүгийн хаягийг интернэтээс хайн олж, захиа бичээд ээж нь энх тунхаар барахгүй, Эрмитажид ажиллаж байгааг олж мэдэв. Ингээд зохиогчийн эрхийг хадгалж буй хүмүүстэй захидлаар харилцаж, биечлэн уулзаж зөвшөөрөл авсны учир энэхүү номыг орчуулах гэж хэрээс хэтэрсэн зориг гаргасан хэрэг. Сэтгэлээ уран байж бичсэн зохиогчийн адил төсөөлөхөд ч хөндүүр дайны ёс бус балмад үйл хэргийн өмнө хүчгүйдэж, гуньж гутарч, зүрх базлан байж, басхүү үгийн махчилсан утганд хэт баригдалгүй, зохиогчийн санааг алдагдуулахгүйг хичээн орчуулсан билээ. Алдаа эндэгдлийг эрхэм уншигчид өршөөнө биз ээ.

unread.today

Номыг Интерном, Мирном, Аз Хур, Билэг номын дэлгүүрүүдээс авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 57 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 59 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 3 цаг 0 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 3 цаг 1 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 3 цаг 3 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 4 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 5 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 9 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 16 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 26 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 28 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 9 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 11 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 25 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 27 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 28 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 28 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 36 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top