x

Монголын их сургуулиудыг Дэлхийд сурталчилж эхэллээ

Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын 7.13-т “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн” байхаар тусгасан. Тиймээс 2015 онд МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолоор “МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-г батлан бодлогын чиг хандлагаа өөрчилж бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилго болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд дэлхийн болон Азийн шилдэг 100 их сургуулиудын жишгийг судлах, олон улсын түвшинд их сургуулиудын чансааг тогтоодог байгууллагуудын шалгуурыг чиг болгож стратегийн төлөвлөгөөнд тусгасан юм.

Өнгөрөгч оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж зөвхөн МУИС бус Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлын үр дүн гарч дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа.

53611090_429763007566524_3603615167801196544_n-750x728

54255920_307481983299353_3339251087394734080_n-800x830

Wow-News-18-750x1061

Wow-News-19-750x1039

 

Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна.

“QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” цахим хувилбарыг https://www.qs-asia.com/e-book/tug/files/assets/basic-html/index.html#29, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Энэхүү цахим хувилбарыг дэлхий даяар 250,000 эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг.

Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар 4 дүгээр сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын тусгай ярилцлага нийтлэгдэх ба энэхүү сэтгүүл нь шилдэг их сургуулийн академик амжилт, судалгааны чиглэл, инноваци, гадаад харилцааны талаарх мэдээллийг онцолдог байна.

Монголын их сургуулиуд дэлхийд танигдаж, дэлхийд өрсөлдөх үүд нээгдлээ.

Эх сурвалж: МУИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 55 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 57 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 58 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top