Ээж, аав та 1 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
-
Үргэлжлүүлэн хөхүүлэх ба нэмэгдэл хоолоор өдөрт 3-4 удаа 9 сартайгаас эхлэн хооллох.
-
Хүүхдээ хайрлаж буйгаа мэдрүүлж, элгэндээ нааж тэврэх.
-
Эргэн тойрны эд зүйлсийн нэрийг тод хэлж сонсгох, бүх зүйл нэртэй гэдгийг мэдрүүлэх, ойлгуулах.
-
Энгийн тоглоом (хүүхдийн эргэн тойрны эд зүйлс, үйлдэл болгоныг тоглоом болгох) тоглох, ярилцах, ном унших.
-
Хүүхдээ түлхэх, татах, өнхрүүлэх, базах, дуу гардаг зэрэг олон үйлдэл хийж болох тоглоомоор тоглуулах
-
Жижиг зүйл, халуун, хүйтэн, хурц, давхарласан зүйл, гялгар уут зэргийг хүүхдээс хол байлгах
-
Хүүхдийнхээ нүүр гарыг угаахдаа тоглох хэлбэрээр, баяр баясгалантайгаар, хийж буй үйлдлээ тайлбарлан хийх
-
Хүүхдээ өөрийн гэсэн тусдаа аяга, халбага хоолны хэрэгсэлтэй байлгах
Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.
-
Аливаад хариу үйлдэл үзүүлэхгүй байх
-
Алхахдаа тэнцвэргүй байх
-
Хоолны дуршилгүй байх
-
Зан аашинд үе үе өөрчлөлт гарах
Ээж, аав та 2-3 настай хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
-
1 нас хүртэл нь хөхүүлэх, хүүхдийг олон нэр төрлийн тэжээллэг, цэвэр, шинэхэн бэлтгэсэн хоолоор хооллох
-
Хүүхдийг товлолт вакцинд хамруулах
-
Хүүхэдтэйгээ хамтран шүд, ам, хамар, гар, нүүрийг угаах ба үйлдлийг баяртай сонирхолтой байдлаар тайлбарлан хийх
-
Хүүхдэд аюултай эд зүйлс, аюултай газраас зайлсхийхийг тайлбарлах
-
Хүүхэдтэй ярихдаа хэлгий болон буруу ярихгүй байх
-
Хүүхдийнхээ өсөлт хөгжлийн явц, тоглож буй байдал, хийж буй үйлдэл, яриаг сайн ажиглаж сайн үйлдлийг дэмжиж, буруу үйлдлийг засах
-
Хайрлаж байгаагаа байнга мэдрүүлж, магтаж урамшуулах
-
Шүлэг, дуу, хуруун хүүхэлдэй, хөдөлгөөнийг хамтран болон дагуулан хийх
Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.
-
Бусдаас хөндий, ганцаардмал байх
-
Алхах болон хөдөлгөөний явцад тэнцвэрээ алдах
-
Хоолны дуршил муу эсвэл хоолонд дургүй байх
-
Хэцүү, ойлгомжгүй зан ааш гаргах
Эх сурвалж: MAAMUU.MN