x

Боловсролын хөтөлбөрийн агуулгыг судлах үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Сайд Ё.Баатарбилэг: Хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ. 

Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их дээд сургуулийн тоог цөөрүүлэх тал дээр сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2,5 дахин буурч байгаа үзүүлэлт юм. Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их дээд сургууль, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг.  Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. 5 байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.

БСШУС-ын яам 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Сайд орсон байгууллага бүрт хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, үлгэрлэн ажиллаж салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг санууллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 55 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 56 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 57 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top