x

Цэцэрлэгийн хүчин чадлыг 4110, сургуулийн суудлын тоог 4260-аар нэмэгдүүлнэ

БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газрын Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулга, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, доктор Д.Сүрэнчимэг, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үйл ажиллагааг нээж  үг хэлэн Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тогтмол хамтран ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банкны удирдага, хамт олонд БСШУСЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Б.Баярсайхан: Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, орчин нөхцөлийг сайжруулах,  сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургуулийн менежментийг боловсронгуй болгох, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдаад сүүлийн жилүүдэд манай улсын бага, дунд боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд бодит дэмжлэг болж чадсан, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэнийг тэмдэглэн хэллээ.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн урт хугацааны үр нөлөө нь боловсролын хүртээмж, тэгш байдал, чанарыг дээшлүүлэх, шууд үр дүн нь эдийн засгийн хүндрэлийн үед суурь, бүрэн дунд боловсролын хүртээмж, чанарыг хадгалахад чиглэгдэж байна. Төсөл дараах 5 чиглэлээр багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн хүрээнд цэцэрлэгийн хүчин чадал 4110, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ.

- Цэцэрлэг, сургуулиудын барилгыг шинээр барих болон өргөтгөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй, суралцагчдын нас, хүйс, тусгай хэрэгцээт боловсролын шаардлагыг хангахуйц шинэлэг шийдэлтэй зураг төслөөр гүйцэтгэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх “Ногоон барилга”-ын шийдлээр гүйцэтгэх нь тус төслийн томоохон онцлог юм.     

- Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлтэд үндэслэн сургуулийн удирдлага, багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг шат дараатай  зохион байгуулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйдаа шууд мэдээллэдэг болох зорилгоор шууд засалтын технологийг нэвтрүүлэн шалгалтын үр дүн, засалтын талаар иргэдийн дунд үүсдэг буруу ойлголт болон шалгуулагчид үүсэх чирэгдлийг арилна. Ингэснээр их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох юм. Цаашлаад шалгалтын мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийн сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежмент нь тус төслөөс хүлээгдэж буй нэгэн томоохон үр дүн юм.

- Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа хийж, түүнд тавигдах шаардлагыг боловсруулан сургуулийн өмнөх боловсролын хэрэглэгдэхүүнээр хөдөө орон нутгийн цэцэрлэгийн 30 хувь нь хангагдана. Мөн бага боловсролын казах хэлний сурах бичгүүдийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.   

- Ерөнхий боловсрлын сургуулийн менежментийг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн болон багшийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих онлайн сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдах ажилтнуудын 70 хувийг танхимын болон онлайн хэлбэр хосолсон сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

БСШУСЯ-ны зүгээс 2021 он хүртэл буюу богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг зөв зохистой, үр дүнтэй ашиглан  төслийг чанартай хэрэгжүүлэхэд талууд идэвх санаачилгатай хамтран ажиллаж, салбарт хэрэгжиж буй бусад төслүүдтэй уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг чухалчилан үзэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 58 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 0 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 3 цаг 2 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 3 цаг 2 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 3 цаг 4 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 3 цаг 6 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 цаг 7 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 цаг 10 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 3 цаг 17 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 27 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 29 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 10 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 4 цаг 12 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 26 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 28 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 29 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 30 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 37 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top