x

ЮНЕСКО 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” болгон зарлажээ

Хүн төрөлхтний хэл харилцах, мэдээлэх, нөлөөлөх гэсэн гурван үндсэн үүргээс гадна танин мэдэх, мэдээлэл хуримтлуулах, соёл, түүхийн илэрхийлэл болж тэдгээрийг хадгалах, дамжуулах, хөгжүүлэх чухал хэрэгсэл болдог. Өөрөөр хэлбэл, хэл нь харилцааны хэрэгсэл төдийгүй тухайн үндэстэн, угсаатны түүх, соёлын өвийг бүтээж, хадгалж, тээж, хөгжүүлж, тэдний оршин тогтнох үндэс, баталгаа болж байдаг. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байна.

Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7,100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90% нь 100,000-аас бага хэлэлцэгчтэйбайна. Энэ нь 6,390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10-хан хувь буюу 710-аад хэл аюулгүй байна гэсэн үг юм. 2,680 хэл бүр мөхлийн ирмэгт байгаа бөгөөд үүнээс 357 хэл 50-аас доош хэлэлцэгчтэй, 19 хэл ганцхан хэлэлцэгчтэй болсон гэсэн мэдээ байна. Энэ байдлаар үргэлжилбэл, 2100 он гэхэд дэлхийн хэлний талаас илүү хувь нь устаж үгүй болно гэж судлаачид үзэж байна. Ийнхүү хэл мөхөж буй шалтгаан нь колоничлол, их гүрнүүдийн эзэрхийлэл гэх мэт улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, даяаршил, хотжилт, шилжилт хөдөлгөөн, цөөн хэлний ноёрхол, соёлын нөлөөтэй холбоотой юм.

Иймд ЮНЕСКО дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон 1999 онд зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. Энэ жил буюу 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” (International Year of Indigenous Languages) болгон зарласан нь дэлхий дахинд даяаршил, хотжилт эрчимжиж буй өнөө үед уугуул хэлний асуудал тухайн хэлт ард түмний боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, иргэншил, нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хөдөлмөр эрхлэлт  зэрэг өргөн хүрээг хамарсан чухал асуудал болж байгаатай холбоотой ажээ.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 90 оронд 370 сая уугуул ард түмэн амьдарч, 5,000 өөр соёлыг бүрдүүлдэг ажээ. Гэвч сүүлийн үед нийгэм, улс төрийн болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан уугуул ард түмний эрх зөрчигдөж, тэдний хэл, соёлын асуудал хурцдаж, мөхөх аюулд орж байна. Ялангуяа Америк, Африк, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад уугуул хэл, соёл мөхөх үзэгдэл түгээмэл байна. Тухайлбал, Америкт 600 гаруй уугуул хэл байсан бол одоо гуравны нэг буюу 206 хэл үлдснээс 50 хэл нь мөхлийн ирмэгт байна. Харин Австралид 300 орчим уугуул хэл байснаас одоо дөнгөж 90 нь үлдэж, түүнээс 30 нь мөхлийн ирмэгт байна.

“Олон улсын эх хэлний өдөр-2019”-ийн нээлт Франц улсын Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд болох бөгөөд “Хөгжих, энх тайвныг тогтоох, эвлэлдэн нэгдэхэд уугуул хэлний үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд “Олон улсын эх хэлний өдөр”-ийг 2001 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд хэлний бодлогыг хэрэгжүүлэх, бүх нийтийн эх хэлний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар тэдэнд эх хэлээ хайрлах, түүгээр бахархах үзэл төлөвшүүлэх, эх хэлээ сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС болон бусад холбогдох байгууллагууд олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 8 дугаар сарын 25-нд зарлиг гарган жил бүрийн есдүгээр сарын 01-нийг "Эх хэлний өдөр" болгон Монгол Улсын нийт ард, иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд тэмдэглэн эх хэлээрээ бахархах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх боллоо.

ЮНЕСКО-оос 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” болгон зарласантай холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн 1950-аад оноос төлөвлөгөөтэй, өргөн хүрээтэй бүрдүүлсэн нутгийн аялгууны баялаг хэрэглэгдэхүүнд суурилан бүтээсэн “Монгол аман зохиолын чуулган” нийт 45 боть, 1988 онд хэвлүүлсэн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” 3 боть (халх, ойрад, буриад аялгууны толь), 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 5 боть, 2015 онд нийтэлсэн “Монгол хэлний цахим их тайлбар толь” (mongoltoli.mn, монголтоль.мон) бүтээлүүдийнхээ үргэлжлэл болгож компьютер хэл шинжлэл, бүртгэл хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, соёл хэл шинжлэлийн онол, арга зүйгээр монгол хэлний нутгийн аялгуунууг баримтжуулах, уламжлуулах, хамгаалах, хөгжүүлэх, зорилго бүхий цогц бүтээлийг эхлүүлжээ.

ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭША, доктор Н.Мөнхцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 7 цаг 25 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 7 цаг 27 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 7 цаг 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 7 цаг 30 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 7 цаг 34 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 7 цаг 35 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 9 цаг 42 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 51 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 9 цаг 53 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 9 цаг 54 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цаг 59 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 3 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 4 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 5 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 6 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 7 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 7 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 8 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 11 цаг 39 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 11 цаг 53 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top