x

Их дээд сургуулиудыг чанаржуулахын тулд шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулна гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг төрийн өмчит их дээр сургуулийн захирлуудыг хүлээн авч, саналыг нь сонслоо. Төрийн өмчийн 12 их дээд сургуулийн захирлууд дараах саналуудыг сайдад танилцууллаа. 

Засгийн газрын тогтоолоор Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлого баталсан. Уг бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс Дээд боловсролын тухай хуульд Судалгааны их сургуулийн тухай заалт, мөн Эндаумэнт сангийн тухай заалтыг оруулах 

Төрийн өмчит их дээд сургуулиудад олгох яамны тогтмол зардлын санхүүжилт сүүлийн жилүүдэд олгогдоогүй. 2019 оны төсөвт мөн тусгагдаагүй байгаа юм. Боловсролын тухай хуульд “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон норматив зардлаар санхүүжүүлнэ” гэж заасан ч сүүлийн жилүүдэд хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Оюутны хөгжлийн зээлийн журмын дагуу төрийн өмчит их дээд сургуулиудын хувьд нийт олгогдсон квотынхоо 30 орчим хувьд л оюутны зээлд хамруулсан байна. Зээл авах болзол, нөхцөлийг эргэн харах, зөөлрүүлэх шаардлагатай байна. 

2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн тоо 18000 орчим буюу өнгөрсөн оныхоос огцом буурч байгаатай холбогдуулан элсэлтийг орон нутагт зохион байгуулах, элсэлтийн босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах 

Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын 4 их сургуулийг оруулах зорилт тавьсантай холбогдуулан, Олон Улсын эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 300 000 ам.доллар нэхэмжилснийг үе шаттай хэлэлцээний дүнд амжилттай бууруулж 100 000 ам.доллар болгосон. 2020 оноос уг эрэмбэ тогтоолгох чиглэлээр нийт 2 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Энэ зардлыг 2020 оны улсын төсөвт суулгахад дэмжлэг дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тавьсан саналуудтай нарийн танилцаж дахин удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулах боломжтой гэдгийг хэлээд дараах чиглэлээр үүрэг өглөө. 

Яамны 2019 оны төлөвлөгөө батлагдах гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит бүх их дээд сургуулиуд яамны оролцоо дэмжлэгтэй хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргаж өгөх. 

Ажлаа нарийн төлөвлөх. Боловсролын тухай багц хуулийн хүрээнд Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэнэ. Иймд гуравдугаар сард багтаан их дээд сургуулийн удирдлагууд ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуул. 

Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулах саналтай байна. 

МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС гэсэн дөрвөн сургуулийн удирдлагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг Судалгааны их сургууль болох, цаашлаад хотоос гадна цогцолбор байдлаар байгуулах боломжийг судална. Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ том ажлыг эхлүүлэх нь зүйтэй. 

БСШУСЯ 2019 оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарлаж байна. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай нэлээд нягт хамтран ажиллана. Багш нарын сахилга хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх, түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц арга хэмжээг санаачил гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.45.4)
    Монголд дээд сургууль нэртэй олон улсад зөвшөөрөлгүй сургууль олон бна. Яанаа УБ сургуульд хүү сурч бна. Энэ сургууль яах бол
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Irgen (64.119.20.90)
    Ashgui dee. Ene olon deed surguuli nertei luivaraas salah tsag boljee
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 28 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 31 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 32 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 33 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 34 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 36 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 37 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 40 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 47 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 57 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 59 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 40 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 42 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 56 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 58 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 0 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 0 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 7 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top