x

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

НЭГ.  Тавигдах шаардлага

  1. БНХАУ-ын харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;

  2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;

Цахим өргөдөл

Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;

Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;

Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;

Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

ХОЁР.  Бүртгэл

Бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдана. /scholarship.esis.edu.mn/grant/

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

Иргэний үнэмлэх

Гадаад паспорт

Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;

Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;

Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг;

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;

HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;

l  Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг

Дээр дурдсан материалуудыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна.

Онлайн бүртгэлийн баталгаажуулалтыг 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын ТӨВ БАЙРНЫ 324 ТООТОД явагдана. Зөвхөн онлайн бүртгэлд хамрагдсан иргэд онлайн бүртгэлд бүртгүүлсэн материалыг эх хувиар нь авч ирнэ бүртгэлийн хураамж 10000 төгрөг,

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагын хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлана уу.

Жич: Бичгийн шалгалт, ярилцлагын хуваарь болон дүнгийн мэдээллийг тухайн үедээ зарлах тул БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас, фэйсбүүк хуудас болон БСШУСЯ-ны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсийг анхааралдаа авна уу.

БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 32 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 34 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 38 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 40 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 41 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 44 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 5 цаг 51 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 1 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 3 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 44 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 46 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 0 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 2 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 3 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 4 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 11 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top