x

Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжлэв.

Тус хурлын Монголын түүх судлал салбар хуралдаанд “Чингис хаан ба монголчуудын дайтах урлагийг дахин авч үзэх нь: 1221 оны 11 дүгээр сарын 24-ний Энэтхэг мөрний тулалдаан” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьсан  АНУ-ын Хойд Жоржиагийн их сургуулийн профессор Тимоти Мэйтэй ууулзаж тодруулжээ.

Тимоти Мэй:

-Миний судалгаа бүхэлдээ Монголын эзэнт гүрэнтэй холбоотой. Би “Монголчуудын дайтах урлаг” хэмээх ном бичсэн. Үүнээс гадна Монголын Эзэнт гүрний тухай ерөнхий сэдэвтэй олон ном бичсэн. Миний бодлоор нийтдээ арав гаруй, магадгүй 10–13 орчим ном бий.  

Мөн Тамма буюу Монголын цэргийн нэгтгэлийн талаар би нэлээд түлхүү судалсан. Тэд эзэнт гүрний хилийн бүс нутгуудад очиж, Монголын хяналт, ноёрхлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. 

Үүний зэрэгцээ Монголын Эзэнт гүрэн даяар өрнөж байсан соёлын болон бусад төрлийн харилцаа, солилцоог нэлээд судалж байна. Одоогоор, миний хийж байгаа судалгаа Монголын Эзэнт гүрний хэмжээнд болон түүний бүрэлдэхүүнд байсан бусад бүс нутагт хоол хүнс, ундааны хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байсан тухай юм.  

-Монголын Эзэнт гүрний үеийн монголчуудын дайтах урлагийн талаар судалгаа хийж ном гаргажээ. Тэгвэл түүнийг өнөөгийн бодит амьдрал, бизнесийн ухаанд хэрхэн хэрэглэдэг тухай хөндөн ярих болсон байна. Харин та энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Миний бодлоор хүмүүс өөрсдөө үүнийг хэрхэн ухамсарлаж байгаа эсэхээс үл хамааран, ялангуяа Украинд болж буй үйл явдлаас монголчуудын дайтах арга барилын зарим шинжийг орчин үеийн нөхцөл байдалд дасан зохицуулан хэрэглэж байгааг харж болно. Тухайлбал, хөдөлгөөнт байдал, алсын бай руу дроноор довтлох арга барилыг нь харахад тэд хаа сайгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ дэлхийн нэгдүгээр дайнаас хойш цэрэг дайны үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлтүүд гарч, дайтаж буй армиуд илүү хөдөлгөөнт, үйл ажиллагааны хувьд илүү уян хатан байхыг эрмэлзэх болсон байна.

Харин одоо дроны хэрэглээ нэмэгдсэнээр энэ нь цоо шинэ түвшинд хүрнэ гэж би бодож байна. Бусад улс орны цэрэг армиуд нүүдэлчдийн тактик, нүүдэлчдийн дайтах арга барил, мөн тэд дайныг хэрхэн ойлгож, төсөөлж байсныг илүү анхаарч судлах хэрэгтэй гэж би үздэг. Мэдээж шинэ технологи болон бусад өөрчлөлттэй уялдуулан эдгээр арга барилыг өөрөөр дасан зохицуулах шаардлагатай. Гэхдээ өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактик Монголын Эзэнт гүрний  дайтах урлагт нэлээд их бий гэж би боддог.

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 5 цаг 12 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 5 цаг 20 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 24 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 29 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 6 цаг 2 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 37 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top