x

СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-г Улаанбаатар хотноо зохион байгуулахад хоёр долоо хоног үлдлээ.

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд болох хуралд дэлхийн 190 гаруй орны таван мянга орчим төлөөлөгч хүрэлцэн ирж, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэнэ.

Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг экосистемтэй, газар нутгийнх нь 77 орчим хувь нь доройтсон гэж үнэлэгджээ. Цөлжилт, газрын доройтол, ган, зуд зэрэг үзэгдэл ихэссээр байгаа нь мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Ийм бэрхшээл тулгарч буй оронд СОР хурлыг зохион байгуулах нь дэлхийн анхаарлыг  бодит нөхцөл байдалд төвлөрүүлж, асуудлыг газар дээр нь шийдэх боломж бүрдүүлдэг. Учир нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг хөрөнгө оруулалтыг нэмэх, шинжлэх ухаан, бодлого, санхүүжилтийг холбосноор үр дүнд хүрэх зорилго агуулдаг.

Засгийн газар энэ хуралд “Тал хээрийн төлөвлөгөө” бодлогын баримт бичгээ танилцуулна. Энэ нь бэлчээр, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн агуулгатай. Бэлчээр нь зөвхөн мал бэлчдэг газар бус өндөр уул, ойн сангаас бусад бүх газрыг хамруулдаг. Монгол орны газар нутгийн 80 хувь бэлчээрийн ангилалд багтдаг. Газрын гадарга их халснаар ургамлын нэр төрөл, тоо цөөрч, газар хөрсгүй болж, цөлжиж доройтон ган нүүрлэдэг. Иймд бэлчээр буюу хуурай газрыг хамгаалах нь нэн чухал болоод байгаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн онцлогтой манай оронд газар нутаг эрчимтэй цөлжиж байгаа тул тулгамдсан асуудлыг бодит байдалд нь хэлэлцэх хэрэгцээ, монголын идэвхтэй санал, оролцоог нэг дор харуулж чадах стратегийн байршил учир сонгожээ.

“Хурлын үр дүнд олон улсын сан, хөтөлбөрөөс манай улсад шаардлагатай санхүүжилт, дараагийн 10 жилд төсөл хэрэгжүүлэх, цөлжилттэй тэмцэх сайн туршлага, шинэ санаачилга нэвтрүүлэх, цаашид хийх ажил, хөрөнгө оруулалт татах боломж бий болно” гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцолсон.

Мөн манай улс доройтсон газраа нөхөн сэргээхэд ахиц гаргах, ган, усны хомсдол, гангийн эрсдэлийг урьдчилан тооцох систем, усны нөөцийг илүү ухаалаг ашиглах, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой загвар, бэлчээрийн даац, ашиглалтын зөв менежмент хийхэд дэм болох юм. Шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул, дата ашиглан газрын доройтол хэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа, инновацын хамтын ажиллагаа сайжирна гэж найдаж байгаа. Түүнчлэн бэлчээр, ойжуулалт, усны төслөө санхүүжүүлэх боломж нэмэгдэхээс гадна зам, зочид буудал, хурлын байгууламж сайжирч, аялал жуулчлалд ч эерэг нөлөөлнө. Хурлын үеэр монголын уламжлалт мал аж ахуйг “тогтвортой загвар” болгон сурталчилснаар соёлын дипломат нөлөө нэмэгдэх, байгаль орчны бодлогоо ахиулах, гадаад дэмжлэг авах, дэлхийд нөлөөтэй байр суурь эзлэх стратегийн асар их боломж билээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь 1994 онд байгуулагдсан, хүрээлэн буй орчныг тогтвортой газрын менежментийн хөгжилтэй холбосон хууль эрх зүйн үүргийг агуулсан олон улсын гэрээ, баримт бичиг бөгөөд конвенцод одоогоор 197 улс болон Европын холбоо нэгдээд байна. 

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 21 цаг 29 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 21 цаг 36 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 22 цаг 28 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 38 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top